Зөрчил гаргасан жолоочид хуулийн хариуцлага тооцон ажиллаж байна
Энэ сарын 25-ны өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг эсэргүүцэж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийг Цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэлээ. Зөрчил гаргагч иргэн Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл “3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцлоо Мөн төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, доромжилсон үйлдэлд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухайн жолоочийн хүүхэд зам тээврийн олсолд орсны улмаас дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсон гэсэн нь ХУДАЛ мэдээлэл болно. Жолооч нар замын хөдөлгөөд оролцохдоо ЗХД баримталж соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
URL: