Ерөө голын амийг таслах нь… Ай халаг…

32083

Ард түмэндээ хариуцлага, амар тайван байдлыг амлан үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын удирдлага, УИХ-ын 65 гишүүн, сайд дарга нараа даврал, тэнэглэл, дээрэнгүй байдал чинь хэрээс хэтэрлээ. Монголчууд бидэнд хөгжил авчирч гавъяа байгуулдаггүй юм аа гэхэд уух ус, үзэсгэлэнт байгалийг минь л үлдээ гуйж байна. Зуны амралт зугаалгын цагаар, олны анхаарал суларсан сиймхийгээр АЛТ хайн гол ус руу дайрахаа зогсоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд
Монгол Улсын Ерөнхий сайд сайд Ж.Эрдэнэбат
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх нарыг шахан шаардаж байна.

Гол усанд ийм ойр хэн гэдэг эрхтэн дархтан үйл ажиллагаа хийх зөвшөөрлийг энэ компанид олгочихов. Унаган байгалийг хэдэн халтар мөнгөний төлөө ухан бохирдуулж буй хүмүүст олсон орлого нь хоол болох уу? Энэ их техникээ ган болж буй Дорнод, Хэнтий аймагт Хэрлэн голоос усан сан татаж мал амьтанд буян болцгоо… Хавар, намар мал, зээр гөрөөс хатаж үхэж байхад байгаа хэдэн голоо АЛТ-ны төлөө устгаад суух нь зөв үү?

Сэтгүүлч Н.Урантогтох


URL:

Сэтгэгдэл бичих