ИРГЭД УСАНД ОСОЛДОЖ, БООГДОХ ТОХИОЛДЛУУД ГАРСААР БАЙНА

olloo_mn_1529649407_GJ1A2994-702x336Урин дулааны улирал ирж, бороо хур орж эхэлсэн энэ өдрүүдэд иргэд усанд осолдож амиа алдах, мал хуйтайгаа боогдох тохиолдлууд орон нутагт гарсаар байна.

Тухайлбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Хурандаа тохой” гэдэг газар Баяндун сумын харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/ энэ сарын 19-нд 18:00 цагийн үед усанд осолджээ. Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан-Арал багийн “Нууц тохой” гэдэг газар тус сумын харьяат иргэн Ж /18 настай, эрэгтэй/, Х /18 настай, эрэгтэй/ нар, 300 толгой бог малтай “Ховд” голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.20-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 95 км зам туулан 19:50 цагт очиж, нэг цаг ажиллаж, хоёр иргэнийг аюулгүй газарт гаргажээ.

Мөн Өлгий сумын Их бүлан багийн “Цагаан-Арал” гэдэг газар тус сумын харьяат иргэн А /48 настай, эрэгтэй/, А /48 настай, эмэгтэй/, Ж /48 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, нар “Ховд” голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.21-ний өдрийн 16:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16:35 цагт очиж, 10 минут ажиллаж, дөрвөн  хүнийг аюулгүй газарт гаргасан байна.

Г.Зул


URL:

Сэтгэгдэл бичих