Жавхланг эрүүл эсэхийг шалгах “марафон” ид өрнөж байна

МУГЖ С.Жавхлан төрийн эсрэг тэмцэл зарлаад нэлээд удаж байна. Уран бүтээлээ хойш тавьж амьдралаа золихоо

мэдэгдээд байгаа дуучин Жавхлан сүүлийн үед ааш аяг нь гаарч, сонин хэвлэлээр “үхнэ, хатна” гэдгээ ил цагаан мэдэгдээд байх болж. Ёстой л төрийн төлөө оготно боож үхнэ гэгчийн үлгэрийг өгүүлэх дайны үг биеэрээ үзүүлэх болсон Жавхлангийн яриа сүүлдээ хэрээс хэтэрч байх шиг.

Төртэй тэмцсэн биш, төрсөн биеэ алдах вий дээ гэсэн болгоомжлолыг хүртэл ард түмэнд төрүүлээд авах болжээ. Нэгэн үе, авааль гэргий “Шуранхай”-н Эрдэнэчимэгээ араг үүрүүлэн төрүүлүүлсэн гэх ярианд ороод авсан МУГЖ Жавхлан улс төрчдийн эсрэг мөнхийн заргаа эргэлтгүйгээр орсон тул цаашдаа өөрийн эхлүүлж буй хатуу тэмцлээ ширүүхэн эхлүүлж, амь настайгаа ярих болсонд иргэд, сонсогчид түүний ой ухаанд эргэлзэх сэтгэлийг төрүүлээд авлаа.

Ямарсайндаа хүмүүсийн дунд түүний оюун ухааныг хэвийн эсэхийг шалгах марофон хүртэл өрнүүлээд жигтэйхэн байна. Түүнчлэн улс төрчидтэй тэмцэлдэж буй Самандын хүүг ингэж байгаад улс төрд хөл тавина даа хэмээн хардагсад бишгүй бий. Тэрхүү иргэдийн хардлагыг МУГЖ С.Жавхлан няц дарахаар нэг мөр шийдэж ирэх 2012 оны сонгуульд хөл тавьж, санал хуваахгүй цаашдаа ч үгүй хэмээн хэлж байх юм. Иймэрхүү байдлаараа Самандын хүү ард түмний хайрыг хүртээд байх юм аа.


URL:

Сэтгэгдэл бичих