Д.ТРАМПТ ИТГЭХГҮЙ БАЙХЫГ УМАРД СОЛОНГОСТ АНХААРУУЛАВ

yanaАНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт итгэхгүй байхыг Иран улс Умард Солонгост анхааруулжээ. Энэ тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай хамтарсан мэдэгдэлд Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн мягмар гарагт гарын үсэг зурсан билээ.

Энэ талаар Ираны засгийн газрын албан ёсны төлөөлөгч Мохаммад Багер Нобахт сэтгүүлчдэд ярихдаа “Ким Жөн Уныг гэртээ ч харьж амжаагүй байхад Д.Трамп байгуулсан хэлэлцээрээ цуцалж чадах хүн” гэжээ. Түүнчлэн тэрбээр Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээхээр шийдсэнээ Д.Трамп зарлаад удаагүй байгаа тухай цохон тэмдэглэжээ.

АНУ-ын хийсэн алхам нь тус улсын явуулж буй дипломат бодлогод итгэх итгэлийг алдагдуулж, Умард Солонгостой хийж буй яриа хэлэлцээнд нөлөөлнө гэж шүүмжлэгчид үзэж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих