Ц. Батбаярыг сүрдүүлжээ
Иргэний зориг гаргаж, шударга үнэний тавд зогссон зарим хүнийг дарамталж, шахаанд оруулж эхэлсэн гэнэ. Нөхдийгөө үл тоомсорлож, их зан гаргах болсон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулахаар УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ нар УИХ-ын даргад албан бичиг өргөн барьсан билээ. Гэтэл дээрх нэр бүхий эрхмүүдийг Засгийн газрын тэргүүн бичгээ эргүүлэн татахыг шаардсан байна.
Улмаар эвслийн Засгийн газрыг ганхуулахгүй байхыг тэдэнд анхааруулжээ. Энэхүү тулган шаардалт Ц.Батбаяр гишүүнд тун ч хүндхэн тусаж байгаа сурагтай. Учир нэг намын нөхрөө огцруулахаар гүйж яваа хэмээн түүнд банга хүртээжээ. Хэрэв тэрхүү албан тоотоо эргүүлж татахгүй бол асуудлыг өөрөөр ярих талаар ч түүнд дуулгасан талаар бор шувуу жиргэнэ.
Гэхдээ Ц.Батбаяр гишүүн гаргасан шийдвэрээсээ буцахгуй байхаа илэрхийлсэн аж. Мөн түүнтэй гар нийлсэн Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ нар ч гаргасан шийдвэртээ үнэнчээр зогсох илэрхийлжээ.
Л. Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: