АНУ-ын Сангийн яам ОХУ-д шинэ хориг тавилаа

grttyАНУ-ын Сангийн яам ОХУ-ын 5 байгууллага, 3 хувь хүнд хориг тавихаа  мэдэгдлээ. Учир нь эдгээр байгууллага нэгж, хувь хүн Оросын холбооны НАХГ-д үйлчилж, АНУ болон түүний холбоотуудныг хакердахад тусалсан гэж үзжээ.

АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд “Эдгээр байгууллагын зарим нь Оросын НАХГ-ын хяналтад буюу түүний  харьяанд байсан эсвэл тэдэнд материал техникийн туслалцаа үзүүлсэн байх  магадлалтай. Үүнд Оросын тоон мэдээллийн аюулгүй байдлын компани, Квантын  судалгааны хүрээлэн зэрэг багтсан. Хоригт багтсан 3 хувь хүн ч эдгээр  байгууллагатай холбоотой юм” гэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих