”ЯГ ТҮҮН ШИГ” ШОУ ҮЗЭГЧДЭЭ АЛДАЖ ЭХЛЭВ ҮҮ
“Боловсрол” суваг телевизийн бүтээл болох “Яг түүн шиг” шоуны гуравдугаар улирлын дугаар үзэгчдийн хүртээл болоод хэдийнээ талдаа ороод буй. Жүжигчин Тэмүүжинг тус нэвтрүүлэгт орох сургаар олон нийт түүнд ихэд итгэл хүлээлгэн үзэх зүйлтэй шоу болох нь хэмээж байсан. Үзэгчдийн хүлээлт талаар өнгөрч Тэмүүжин одоогийн байдлаар ганц л дугаарт ялалт байгуулаад байгаа бөгөөд шүүгчид түүний оноог дарж байна хэмээн олон нийт хардаж эхэлжээ. Үүнд бухимдсан үзэгчид тус шоуг дахин үзэхгүй гэдгээ мэдэгдэж эхэлсэн бөгөөд тус шоуны шүүгчдийг үнэн зөв дүгнэлт хийхийг шаардаж эхлэв. Одоогийн байдлаар шоунд оролцож буй найман оролцогчоос зургаа нь тус бүр нэг дугаар дээр ялалт байгуулаад авсан бөгөөд оролцогч бүрээ ялагч болгох зорилготойгоор шоу үргэлжилж байна уу даа гэсэн хардалт олны дунд хэдийнээ таржээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn
URL: