Германы канцлер Меркель Трамптай ширүүхэн үзэлцэхээр Канадад очлоо

мерк(3)ХБНГУ-ын парламентын хурал дээр тус улсын канцлер хатагтай А.Меркель “Олон талт хэлэлцээрүүдийн эргэн тойронд, Герман, Америкийн хооронд “ноцтой асуудал” байгаа учир, удахгүй Канадад болох Их долоогийн хурлын үеэр ширүүхэн үзэлцэнэ” гэж мэдэгджээ.

Меркель “Өнгөрсөн жилийн Их долоогийн дээд хурал, Их хорийн удирдагчдын хурлаар худалдаа, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлаар тохиролцсон нийтлэг ойлголтыг Герман улс баримтлахын төлөө хичээн зүтгэх болно. Ялангуяа эрх тэгш, олон талт худалдааны системийг хамгаалж, худалдааг ивээх үзлийг эрс эсэргүүцнэ” гэжээ.

Тэрбээр “Би АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай худалдааны болон Ираны цөмийн хэлэлцээр зэрэг асуудлаар сайтар ярилцана” гэжээ.

Энэ сарын 8 буюу өнөөдөр, маргааш \жил бүр болдог Их долоогийн дээд хурал Канадын Кевбэкт болно. АНУ-ын засгийн газар Ираны цөмийн хэлэлцээрээс гарах тухайгаа ганц талаас мэдэгдэж, Европын холбоо, Канадын ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнээс татвар нэмж хураах шийдвэр гаргаснаас болж, Америк, Герман зэрэг орон дээрх асуудлаар ширүүн сөргөлдөх болоод байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих