Хүүхэд, залуучууд гамшгийн эрсдэлийг бууруулах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэлээ

34729462_1788115654581691_8538441670742507520_nМонгол улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн Эрсдэлийг бууруулах газартай хамтарч Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын VIII бага хурлыг ирэх 2018оны 7дугаар сард зохион байгуулна. “ Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлсэнээр Тогтвортой хөгжлийг хангах нь ” уриан дор энэхүү арга хэмжээ нь Улаанбаатар хотноо 2 дахь удаагаа зохион байгууллагдах гэж байгаа юм. Анх 2014 онд Гамшгийн эрсдлийг бууруулахад, хүүхдийн оролцоо нэртэйгээр чуулга уулзалт зохион байгуулагдаж байсан. Харин энэ удаагийн бага хурлыг угтан бүс нутгийн Хятад, Шри-Ланк, Балба, Монгол зэрэг улсад, хүүхэд залуучуудын үндэсний зөвөлгөөн зохион байгууллагдлаа. Манай улсын хувьд энэ сарын 14,15-нд Олон улсын хүүхдийн “Найрамдал “ зусланд зөвлөлдөж, дөрвөн бүс, Нийслэлийн есөн дүүргийн 40 гаруй, хүүхэд залуучуудын төлөөлөлүүд энэхүү арга хэмжээнд оролцсон юм.

Зөвлөгөөнөөр төлөөлөгч хүүхэд залуучууд 2030 он хүртэл хэрэгжих Сендайн баримт бичиг, Ази Номхон далайн болон орон нутгийн туршлагатай танилцаж, гамшгийн эрсдлийг бууруулах талаар үзэл бодлоо илэрхийлэн, өөрсдийн оруулж болох хувь нэмрийг ярилцахаас гадна, Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцох хоёр төлөөглөгчийг сонголоо. Зөвөлгөөний хамгийн гол үр дүн нь хүүхэд залуучууд аюул эрсдэлгүй орчинд хөгжих, боловсрох боломж, гарц шийдлийнхээ талаар санал бодолоо солилцож уриалгыг боловсруулах явдал юм. Мөн хүүхэд залуучууд баг багаараа болж гамшигаас хэрхэн сэргийлэх, гамшиг хэрхэн нөлөөлж байгаа талаар хоорондоо мэтгэлцсэн юм. “ Хүүхэд Залуучуудын Зөвлөгөөн “-ийг улсын хүмүүнлэгийн багийн боловсролын бүлэг буюу НҮБ-ын Хүүхдийн Сан, Хүүхдийг Ивээх Сан, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон Дэлхийн Зөн Монгол Олон улсын Байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Уг арга хэмжээг нээж Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа үг хэлсиймаа. Тэрээр хэлэхдээ Хүүхэд Залуучуудад хандан та бүхэнтэй өнөөдөр зөвлөлдөхөөр энд урьсан юмаа. Гамшиг болоход яаж илүү сайн бэлтгэгдсэн байх вэ гэдэг дээр хүүхэд та бүхний дуу хоолойг сонсохоос гадна, нийгэмд хэрхэн хүргэх тухай ярилцах явдал юм, мөн энэ зөвөлгөөнд хоёр гол үр дүн байгааг дурдлаа.

1. Хүүхэд Залуучууд та бүхэн маань өнөөдрийн зөвөлгөөнөөс ярилцаад өөрсдийнхөө дуу хоолойг нэгтгэсэн уриалга гаргах:

2. Энэхүү уриалга маань БСШУСЯ, Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар,

гэсэн гурван газарт уриалгууд маань очино гэдгийн хэллээ.

Харин хүмүүнлэгийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Бүрэнжаргал хэлэхдээ. Хүүхэд залуучуудын үндэсний зөвөлгөөнөөс нэг уриалга гаргана. Энэ уриалга нь дотоодынхоо буюу монгол улсдаа яг хүүхдийн асуудлаар шийдвэр гаргадаг бодлого тодорхойлогч гурван байгууллагт хүргэгдэх юм. БСШУСЯ, Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар,гэсэн гурван байгууллагын төлөөллүүдэд хүүхдүүдийнхээ уриалгуудыг хүргэх юм ингэснээрээ бодлого тодорхойлогч хүүхдүүдийнхээ дуу хоолойг өөрсдийнөө үйл ажиллагаанд шингээх учиртай.

Хоёрдугаарт яг гарсан уриалгаа англи хэл дээр орчуулаад бүс дээр байгаа бусад бүх залуучуудынхаа дуу хоолойг нэгтгэсэн уриалганд оруулах юм. Энэ уриалга маань долоон сард болох, бага хурлын маань хүүхэд залуучуудын бүлгийн мэдэгдэл болон гэсэн үг, тэгэхээр монгол хүүхдүүдийн дуу хоолой монгол улсынхаа шийдвэр гаргагч нарт хүрэхээс гадна том хуралдаа ч хүрнэ гэдгийн хэлж байлаа. Хүүхэд залуучуудын хувьд энэхүү арга хэмжээнд идэвхитэй оролцохоос гадна бие биенийгээ дэмжиж , санал бодолоо хоорондоо солицлож зөвлөлдөж байлаа. Мөн гамшигаас урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн эхний алхам бол сургууль цэцэрлэгийн аюулгүй байдалд анхаарах асуудал гэдгийг хүүхдүүд дурьдаж байлаа. Учир нь хүүхэд бүр сургууль дээрээ аюулгүй, хамгаалагдсан байх эрхтэй ба сурч боловсрох эрх нь гамшгийн үед ч тасалдахгүй байхаар баталгаажсан байх ёстой гэлээ. Азид сургуулуудын 60% нь чанаргүй материалаар баригдсан мөн эрсдэлтэй, эмзэг газар байрладаг энэ нь гамшгийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг онцоллоо. Уг арга хэмжээнээс хүүхдийн төлөөлөл болон, залуучуудын төлөөлөөс нэг нэг хүүхэд сонгон шалгаруулж авлаа.

Мөн энэ үеэр сонгогдсон хоёр хүүхэд маань залуучуудынхаа дуу хоолойг нийгэмд хэрхэн яаж хүргэх талаараа бусад оролцогч хүүхдүүддээ хуваалцлаа

Ө.Баттөрийн хувьд Хүүхдийн ивээх санг төлөөлөн оролцож байна. Анх гамшигаас урьдчилан сэргийлэх талаар тийм их гүн ойлголттой байгаагүй ээ. Харин өнөөдрийн энэхүү арга хэмжээнээс их олон зүйлийг сонсож мэдэж авлаа. Ялангуяа хөдөө орон нутгаас оролцож байгаагийн хувьд хөдөө орон нутагтаа хамгийн түрүүнд тулгамдаж буй асуудлыг илүү их гаргаж бусад хүүхдүүддээ уриалга гаргая гэж бодож байна. Бид нарын хувьд анх зөвхөн байгалийн үзэгдэлийг л гамшиг гэж ойлгож байсан бол үгүй юм байна анхны тусламж, мөн хүний буруутай үйлдлээс болж гамшиг тохиолддог гэх мэт зүйлийг тэр болгон мэддэггүй байсан юм байна. Харин одоо бид өөрсдөөсөө шалтгаалах хэрэгтэй юм байна. Бид монгол хүүхдүүдийнхээ дуу хоолойг нэгтгэж санал санаачилга Азийн сайд нарын чихэнд хүргэж, хөдөө орон нутаг төдийгүй бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдлийг бууруулах үйлсэд хувь нэмэрээ оруулая гэдгийг уриалж байлаа.

Х.Оюунчимэг

URL:

Сэтгэгдэл бичих