Хойд Солонгос баллистик пуужингийн хөдөлгүүрийг турших талбарыг устгаж эхэлжээ
Хойд Солонгос баллистик пуужингийн хөдөлгүүрийг туршдаг үндсэн талбараа устгаж эхэлсэн талаар ТАСС 38 North-ийн интернет мэдээллээс иш татан мэдээллээ.
Түүнийг нилээд хэдэн жилийн өмнө, Вашингтон дахь Жонс Холкинскийн Их сургуулийн дэргэдэх олон улсын хөгжилийг судлах Сургуулийн америк-солонгосын шинжээчид байгуулсан юм. Тухайн Их сургуулийг таван сард хаасантай холбоотойгоор төслийг Генри Стимсон ы нэрэмжит Төв үргэлжлүүлж байна.
Америкийн төрийн бус мэргэжилтнүүдийн саналд тусгагдсанаар, хиймэл дагуулаас авсан шинэ зурагнууд БНАСАУ-ын эрх баригчид Кусон хотын хойд хэсэгт байрлах пуужингийн хөдөлгүүрийг турших талбарын дэд бүтцийг устгасан гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэжээ.
Зургуудад судалгаа хийхэд тавдугаар сарын хоёрдугаар долоо хоногт туршилтын талбайг устгах ажиллагаа эхэлжээ. Тэд тавдугаар сарын 19 гэхэд үндсэндээ бүрэн дууссан бөгөөд энэ талаар БНАСАУ-ын Зэвсэгт Хүчнийг судлаач Жозеф Бермудс 38 North мэдээллийн баазад бичсэн байна.
UNDESTEN.MN
URL: