УЕПГ-ын хяналтын прокурор П.Эрдэнэбатад төрийн хууль үйлчилдэггүй юу
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны төвийн багш судлаач, хяналтын прокурор П.Эрдэнэбаттай холбоотой элдэв таагүй мэдээлэл их гарч байна.
Тухайлбал, төрсөн дүү П.Отгонбаяр нь хар тамхины хэргээр хоригдсон. Мөнгөтэй, эрх мэдэлтэй л бол ард иргэд хэн ч юу ч биш гэдгийг прокурор П.Эрдэнэбат харуулаад байх шигээ.Эрхзүйч, Хуульч, Хууль цаазын ахлах зөвлөх хүн байж нийтийн эрх ашгийг зөрчиж, төрийн хуулиа хэрэгжүүлэхгүй байна гэдэг үнэхээр харамсалтай юм.
П.Эрдэнэбат прокурорын хувьд хөрөнгө орлогоороо бусад прокуроруудаа тэргүүлдэг хур баян. Өнгөрсөн 2017 оны хөрөнгөө АТГ-д мэдүүлснийг нь харахад тэрбээр 4.5 тэрбумаар үнэлэгдэх 5 орон сууц, 5 үйлдвэрлэлийн барилга, 6 авто зогсоолтой. 164 сая төгрөгийн 5 авто машин 173 сая төгрөгний уран зураг, үнэт эдлэлтэй. Дансандаа 182 сая төгрөгний хадгаламжтай. Бусдаас 4 тэрбумын авлагатай гэж мэдүүлжээ.
Хөрөнгө орлогыг нь задалбал, Нийтийн орон сууц, зуслангийн байр, хувийн орон сууц, хашаа байшин гээд нийт 5 орон сууцтай. Гэр, авто зогсоол, авто граж, өвөлжөө, хаваржаа, гүний худаг, хүлэмж гэх мэт зургаан барилга байгууламжтай, “Hyundai, – 1,”Hyundai,” – 1,Hyundai, – 1, “Nissan,Diesel- 1”, “Toyota,Prius” гээд таван машинтай. Мал аж ахуйтай бөгөөд хурдан удмын адуутай.
Үнэт эдлэл нь 173 сая төгрөгөөр үнэлэгдэх, “Эрдэнэс таван толгой” ТӨХК бусад, “Говь” ХХК бусад, “Атар тэжээлийн аж ахуй Нөхөрлөл”, “Уран барилга” ХК зэрэг компани, хоршоололд хөрөнгө оруулсан тэрбээр бусдаас 4 тэрбумын төгрөгийн авлагатай ийм л баян прокурор байна даа.
Xоxирогч О. Болорцэцэг, Ч.Пагамсүрэн нар шүүxийн мэдүүлгэндээ “Бид 2015 оны 10 дугаар сард хашаагаа барьж байтал П.Эрдэнэбат хэсэг бүлэг хүмүүс дагуулан ирж төрийн албаны хүний ёс зүйгүй харьцаагаар харьцан экскавотарын шанагаар цохичих гээд, дагуулан ирсэн хүмүүс нь зэрлэг балмад үг хэллэгээр биднийг доромжлон ажил хийлгэх аргагүй болгосон тул бид ажлаа орхисон. Биднийг ажлаа орхисны дараа өдөр П.Эрдэнэбат том нүх ухсан байсан. Энэ байдлаас дүгнэхэд Хяналтын прокурор П.Эрдэнэбат нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа удаа дараа ашиглаж хууль бусаар газар эзэмших эрхийг өөртөө олж авсан нь илэрхий байна. Уг хэргийн талаар тодорxой баримтууд shuukh.mn болон нийслэлийн газрын сайт дээр тавигджээ. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр
Түүний төрсөн дүү өмгөөлөгч П.Отгонбаяр нь прокурор асан Х.Тамир нартай хамт хар тамхи хууль бусаар олж авсан, хэрэглэсэн бусдад зарж борлуулсан гэх хэрэгт буруутгагдан цагдан хоригдсон байгаа.
Гэтэл төрсөн ах нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа удаа дараа ашиглаж хууль бусаар газар эзэмших эрхийг өөртөө олж авсан нь илэрхий болоод байна.
Эх сурвалж: in-mongolia.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ хүн ажлаасаа гараад 1 жил бизнес хийж үзсэн болов уу? Ажлынхаа хажуугаар ийм их хөрөнгийг босгосон юм байх даа. Драгон төвийн өмнөх явган хүний зам таглаад архины бөөний худалдааны дэлгүүр барьсан.
Драгон төвийхөн нийлээд 10 жил тэмцээд үр дүн хүрээгүй байна. Холбогдох төрийн байгууллагууд арга хэмжээ авахгүй бол Сүхбаатарын төв талбай дээр очиж жагсана гэж ярилцаж байгаа.
Ажиллаж байсан дүүрэг бүрээсээ газар дээрэмдэж аваад сурчихсан гар байна лээ, насаараа газрын албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарахдаа 2 настан гэр бүлийн зориулалтаар авсан газраа энэ хүнд дээрэмдүүлжээ.