Бяцхан Баянзүрхчүүд баяраа тэмдэглэв

33894490_2000105736728421_7217375301758615552_nНийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Баянзүрх дүүрэг энэ оныг ‘’Хүүхдийн хөгжлийн жил’’ болгон зарлаж багагүй ажлыг өрнүүлээд байгаа бөгөөд өнөөдөр дүүргийн Соёлын ордонд 28 хорооны төлөөлөл болсон 500 гаруй хүүхэд, багачуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэхүү арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Г.Болормаа, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон эцэг эх, хүүхэд багачуудын төлөөлөл оролцлоо.

Түүнчлэн уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад Зохиолч, найруулагч Б.Бат-Өлзийн ‘’Наран ээжийн эрэлд’’ хүүхдийн жүжгийг толилуулж,  урилгаар ирсэн хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж аз жаргалтай нэг өдрийг өнгөрүүлсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих