Г.Номуундариас хоёр удаа мэдүүлэг авчээ

hqdefault (1)УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Номуундарь өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сарын 30-нд цахим хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг, өөрийгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийг цацсан. Хохирогч Н-ийн ар гэрийнхний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Ингэхдээ хэргийн газар буюу 2015 оны зургаадугаар сарын 16-17-ныг шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд, залуус төрсөн өдөр тэмдэглэж байсан үнэн болох нь тогтоогдсон байна. Тэгвэл дээрх 19 хүнээс өнөөдрийн байдлаар бүгдээс нь гэрчээс мэдүүлэг авсан бөгөөд Г.Номуундарь охиноос мөн хоёр удаа мэдүүлэг авчээ. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа болохыг хариуцсан өмгөөлөгч нь мэдээллээ.

http://undesten.mn/48891.html


URL:

Сэтгэгдэл бичих