Дональд Трамп Ким Кардашяныг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ
Америкийн реалити шоуны од, загвар өмсөгч Ким Кардашян өчигдөр Цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трампад бараалхан хар тамхины хэргээр бүх насаараа хоригдох ял авсан 63 настай эмэгтэй Элис Жонсонг өршөөлд хамруулах асуудлаар ярилцжээ.
Ким Кардашян өчигдөр үдээс хойш Цагаан ордны баруун жигүүрт зочилж, цаг орчим хугацаанд ерөнхийлөгчтэй ярилцсан байна. Харин Дональд Трамп энэ уулзалтын талаар твиттер хуудсандаа “Ким Кардашянтай уулзаж, шоронгийн шинэчлэл, ялын бодлогын талаар ярилцлаа” гэж бичжээ.
Кардашян нь анх удаа хар тамхины хэрэгт орооцолдож бүх насаар хоригдох ял авсан Элис Мэри Жонсон гэдэг эмэгтэйн ялыг хөнгөрүүлэх зорилготой олон нийтийн ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн сард Кардашяны нөхөр, рэппер Кэни Уэст сошиал сүлжээнд Дональд Трампыг магтсан мэдэгдэл бичиж байв. Тухайн үед Трамп түүнд талархал илэрхийлж, Грэммийн шагналт дуучныг хариу магтаж байжээ.
Эх сурвалж: undesten.mn
URL: