ЖИНХЭНЭ ТУЛААН ЭХЭЛЖ БАЙНА
Яс юман дээрээ төрийн өмчийг хувьчилна гэдэг бол авилгалын гэмт хэрэгтэй цусгүй дайн зарлаж байна гэсэн үг. Одоо төрийн өмчөөс сорж мөлжин тэрбумтан бологсод, нам дамнасан бүлэглэлүүд У.Хүрэлсүхийн эсрэг тэмцэлээ улам хурцлах нь ойлгомжтой боллоо.
МИАТ, Төрийн банк тэргүүтэй 38 компанийн 49%-ийг иргэдэд хөрөнгийн биржээр дамжуулж хувьчилна гэсэн ЗГ-ын шийдвэр бол туйлын зөв шийдвэр. Одоо энэ шийдвэрийг ажил хэрэг болгож УИХ-аар эцэслэн зөвшөөрүүлхийн төлөө Монголын эгэл жирийн ард иргэд бүгд нэгдэж Засгийн газраа ганцхан удаа ч болов дэмжих хэрэгтэй байнаа.
Би бол нам бус хүн. Хэрвээ энэ шийдвэр хэрэгжвэл төрийн өмчийг тонон дээрэмдэгч хэдхэн хүн биш жирийн ард иргэд 5, 10 мянган төгрөг төлөөд ч болов өмчтэй болох боломж нээгдэнэ. Заавал их мөнгөтэй хүн хувьцаа авч арилжаанд орно гэсэн ойлголт байхгүй ээ. Хувьцаагаараа банкны хүүгээс илүү ашиг олох, чөлөөтэй арилжаалах боломжтой юм. Гэхдээ саад бэрхшээл их бий. Яагаад гэвэл авлигалаар баяжигсад боломжоо алдахгүйн тулд өөрсдийн ард байдаг гишүүдээрээ дамжуулж энэ ажлыг гацаахын төлөө явна гэдэгт мөрийцхөд ч бэлэн байна.
Монгол улсын эгэл жирийн иргэн та өөрийн сонгосон УИХ ын гишүүндээ шахалт үзүүлж #МЕССЕЖ бичих зайлшгүй шаардлагатай байна. Эгэл жирийн ард иргэд бид нэгдэн тэмцэх цаг нь болсон.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ard irged ni bayan bol uls oron ni bayan!!!!! mutiin tushaad medej av!!!!!!! Mongol ulsiin erunhii said Hurelsukh zorigtoi baij zorisondoo hureerei! tand bolon tanai ZG-t amjilt husii!