АНУ: Хятад эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна
БНХАУ-ын эрх баригчид олон улсын шаардлагыг үл тоон газар нутгийн маргаантай бүс Өмнөд Хятадын тэнгис дэх арлууд дээр бөмбөгдөгч “H-6K” онгоцуудаа урт хугацаагаар байршуулаад буй юм.
Бөмбөгдөгч онгоцууд байршаад буй энэхүү аралыг нь Хятадаас гадна Малайз, Вьетнам, Бруней, Филиппин улс өөрийн эзэмшлийнх хэмээн тунхагладаг.
Вашингтон, Бээжингийн дээрх үйлдлийг эрс буруутгаж, “Эзлэн түрэмгийлэх бодлого явууллаа” хэмээн зэмлэжээ. 2010 оноос хойш уг арал дээр Хятадын армийнхан хэд хэдэн удаа цэргийн сургуулилт зохион байгуулж, цэргийн бааз хүртэл барьж буй юм.
“Дайны үеийн цэргийн сургуулилт, цэргүүдийг ур чадварыг дээшлүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор өмнөд хятадын тэнгист сургуулилт хийж байна” хэмээн цэргийн мэргэжилтэн Ван Минлян мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
URL: