Өнөөдөр өглөө Хойд Солонгосын хоёр иргэн Өмнөд рүү дүрвэж иржээ

21086

Өнөөдөр өглөө үүрээр Хойд Солонгосын хоёр иргэн Шар тэнгисийн усанд завиар хөвж Өмнөд Солонгосын эрэгт хүрсэн тухай Сөүлээс мэдээлжээ.

Хоёр Солонгосын баруун усан хилд оршдог Бэннён арлын ойролцоо жижиг завь хөвж явахыг Өмнөд Солонгосын хилийн харуулууд анх илрүүлсэн байна.

Хоёр дүрвэгчийн нэг нь цэрэг байсан ба тэд Өмнөд Солонгост дүрвэх сонирхолтойгоо харуулуудад тайлбарлажээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Панмунжомд болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтаас хойш анхны дүрвэгч Хойд Солонгосоос ирсэн нь энэ юм байна.

Эх сурвалж: Yonhap News

Э.СЭМҮҮН, IKON.MN


URL:

Сэтгэгдэл бичих