Хятадын бөмбөгдөгч онгоц маргаантай арал дээр газарджээ
БНХАУ-ын эрх баригчид олон улсын шаардлагыг үл тоон “H-6K” бөмбөгдөгч онгоцуудаа маргаантай бүс нутаг буюу Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арал дээр газардуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Бөмбөгдөгч онгоцнууд зорьсон газраа хүрсний дараахан АНУ-ын эрх баригчид дургүйцлээ илэрхийлжээ.
Маргаантай арал руу бөмбөгдөгч онгоцоо илгээсэн шалтгаанаа Бээжин “H-6K” бүх нутаг дэвсгэрт хүрэх чадварыг дээшлүүлэх зорилгоор” хэмээн тайлбарласан байна.
“H-6K” бөмбөгдөч газардаад буй бүс нутгийг Тайвань, Вьетнамын эрх баригчид өөрсдийн эзэмшлээ хэмээж, Хятадтай байнга зөрчилддөг юм.
“H-6K” нисгэгч Гай Дачин “Бидний зоригийг хурцалсан сургалт” хэмээн ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
http://www.shuud.mn/a/497054
URL: