Ой хээрийн түймэр 3 дахин ихэчээ
sӨнгөрсөн онд манай улсаас ОХУ-руу 1 түймэр алдсан бол ОХУ-аас 4 түймэр манай улс руу орж иржээ. Үүний улмаас 1,3 сая га талбай шатаж түймэрт өртсөн байна. Энэ онд түймрийн гаралтыг багасгана гэж хоёр тал өнгөрсөн оны хурлаараа хэлэлцсэн ч ой хээрийн түймэр 3 дахин ихэсчээ. Энэ нь ОХУ -ын нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй байсантай холбоотой гэнэ.
Тийм учраас 2 талын хамтын ажиллагааг сайжруулж, Онцгой байдлын үед хамтран ажиллах ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг энэ гэрээ хэлэлцээрт тусгасан байна. Дорнод аймаг 470 гаруй км газар нутгаар ОХУ-тай хиллэдэг. Тийм учраас ой хээрийн түймэр гарсан тохиолдолд газар тариалангийн бүс нутгийн хувьд ч эрсдэлтэй. Энэ удаагийнхаа хуралдаанаар гамшиг осол гарсны даруйд биш өмнө нь сэргийлэх тал дээр онцгой анхаарсан байна. Ирэх жилийн энэ уулзалт ОХУ-ын Чили хотод зохион байгуулагдахаар болжээ.
URL: