Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх ажилтай танилцлаа

20732

Өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан,

Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат,

ХХААХҮЯ-ныТөрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат,

Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан,

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү,

Төрийн захиргааны удирдлагын газрын дарга У.Отгонбаяр,

Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн,

“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын дэд захирал Б.Энхболд,

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн,

“Арьс ширний үйлдвэрүүдийн холбоо”-ны захирал Т.Баярсайхан,

“Шимт газар” ХХК-ийн захирал М.Амартүвшин,

“Хийрэв” ХХК-ийн захирал Ж.Дугаржав,

“Экотайхи” ХХК-ийн захиралШ.Ганчимэг,

“Ногоон титэм” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл,

“Сайн констракшн” ХХК-ийн захирал н.Батбаяр

 

АХБ-ны төсөл хэрэгжүүлэгч нэгжийн ажилтнууд, гүйцэтгэгчид нар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх үйл ажилгаатай газар дээр нь очиж танилцлаа. Улаанбаатар хотод бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсноос хойш 3 үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, шинэчлэлтийг хийж, улмаар хоногт 230000 м3 ахуйн бохир усыг хүлээн авч, зохиомол биологи цэвэрлэгээний аргаар бохир усыг цэвэрлэдэг аж. Ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалт бүхий байгууламжид химийн бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний технологийн горимыг алдагдуулж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүйд хүргэсэн тухай холбогдох мэргэжилтнүүд дурдлаа.

 

2

3

 

Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын 1 дэхь заалтад “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” ажлыг шууд гэрээ байгуулан 2018 оны 1 дүгээр улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Төв цэвэрлэх байгууламжад хийгдэж буй ажилууд.

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ТЦБ-ийн лагийг боловсруулах, лаг боловсруулах технологи дамжлага нэмэх ажил, АХБ-ны хөрөнгө оруулалтаар Аеротанк болон резервуарын бетон хийцийн ажил мөн автоматжуулалтын ажилуудын гүцэтгэлүүдийг танилцууллаа.

 

54

 

Мөн Монгол эрдэмтэн доктор Ж.Дугаржавын зохион бүтээсэн “гумины бэлдмэл”-ийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн лагийн талбайн 16 карт, хур лагийн овоолго болон өдөр тутам гарч буй шингэн лаганд цацаж, үнэрийг саармагжуулах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

IMG_6093IMG_6177IMG_6184

 

Дозлогч болон Сифблок лаг, усыг түргэн хугацаанд салгах ба ингэснээр ус хурдан шавхагдаж лаг тунан чийгшлийг түргэн багасгаж лагийн лагийн үнэрийн саармагжилтад нөлөө үзүүлнэ. Гүйцэтгэгч байгуулага Н.Хүдэрээ захиралтай “Юта” ХХК

 

109

 

Хэт авианы халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж нь лагийг бөөгнөрөл, бүтцийг хэт авиан долгионоор задалж халдваргүйжүүлнэ. Ингэснээр лагийн үнэрийн саармагжилтад нөлөө үзүүлнэ. “Шимт газар” ХХК-ийн захирал М.Амартүвшин.

 

1112

 

2-дугаар тунгаагуур, 10 био цөөрмийн барилга угсралтын ажил бохир ус цэвэрлэгээний технологид бий болгосноор бохир усны цэвэрлэгээний түвшин нэмэгдэж, Туул голын бохирдол буурна. “Сайн констракшн” ХХК-ийн захирал н.Батбаяр.

 

АХБ-ны хөрөнгө оруулалтаар хийгдэх энэ ажил нь 1,2,3,4,5-р аэротанкийн засвар шинэчлэлт дифузер суурьлуулалтын ажил, аэротанкийн бетон хийцийн эвдэрлийг засварлах мөн дугуй резервуарын барилгыг буулгаж шинээр барих ажилуудаас бүрдэнэ.

 

IMG_6090IMG_6166

 

Түүнчлэн Япон улсын Хоккайдагийн Их сургуулийн эрдэмтний бордоог ашиглан лагийн үнэрийг бүрэн арилгаж, бордоо болгох хийх ажлыг 2018 оны 6 дугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

 

Засгийн газрын 73 дугаар тогтоолын 2 дахь заалтад Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шаардлагатай үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудыг урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг 2019 оны 5 дугаар сарын 15-наас өмнө хэрэгжүүлж ажиллахыг даалгасан.

 

Тогтоолд заасан хугацаанд үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудыг урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлснээр Төв цэвэрлэх байгууламжийн технологийн хэвийн үйл ажиллагаа хангагдахын зэрэгцээ Улаанбаатар хотын оршин суугчдын тав тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих