БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД ОЛГОДОГ БОЛЛОО
Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг барилгын төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх шийдвэр ажил хэрэг болжээ.
Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр 2017 оны 12 дугаар сард болсон сонгон шалгаруулалтаар Монголын барилгын үндэсний ассоциаци болон барилгын салбарын бусад төрийн бус мэргэжлийн байгууллагуудын хамтарсан түншлэл оролцон шалгарч, 2018 оны 01 дүгээр сарын 25-нд салбарын ТББ-уудын түншлэлийг төлөөлөн Монголын Барилгын Үндэсний Ассоциаци Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулан ажиллаж байна.Төрийн бус байгууллагуудын түншлэл:
БХБ-ын сайдын 2018 оны 01 дүээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам болон Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох суурь нөхцөл шаардлага нь Барилгын тухай шинэ хуулийн дагуу барилгын төвөгшлөөр буюу бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй гэж ангилан, ангилал хүндрэх тусам мэргэшсэн, зөвлөх инженерүүдтэй байх шаардлагууд нэмэгдсэн байна.Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахим хэлбэрт шилжүүлснээр олон цаас бичиг шаардахгүй болох бөгөөд тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа ил тод нээлттэй, шударга, хүний хүчин зүйлээс үл хамаарсан болгохоор зорин ажиллаж байна.Тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардлага шинэчлэгдсэнтэй холбоотойгоор БХБ-ын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар 2013 оны 89 дугаар тушаалаар батлагдсан хуучин Тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардлагыг шинэ суурь нөхцөл шаардлагатай дүйцүүлсэн аргачлал-ыг баталсан бөгөөд энэ аргачлалын дагуу хуучин ажлын төрөл ангиллыг дүйцүүлэн тооцох болсон байна.
Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа ТББ-д шилжсэнээр тусгай зөвшөөрөл авахад ямар нэгэн хүнд сурталгүй, хурдан шуурхай олгогдох болж, 2018 оны 03 дугаар сараас хойш 400 гаруй ААН, байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэжээ.
Барилга угсралт, зураг төсөл, өргөн тээвэрлэх машин механизм-ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр, сунгах, нэмэлт заалт авахад Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох суурь нөхцөл шаардлага-ын дагуу холбогдох материалыг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.
Тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааны дараалал:
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай дүрэм, журам, суурь нөхцөл шаардлага, аргачлал, өргөдлийн маягт, төлбөр төлөх дансны дугаар зэрэг мэдээллийг та tz.mcud.gov.mn, mnca.mn цахим хуудаснаас үзэх боломжтой.Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, санал хүсэлтээ Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн “Нэг цэгийн үйлчилгээ”-нд өөрийн биеэр хандах буюу 7011-5055, 320-729 дугаарын утсаар холбогдож мэдээлэл, зөвлөгөө авч болно.
Эх сурвалж: Монголын барилгын үндэсний ассоциаци
URL: