АНУ-ын эзлэн түрэмгийллийн (мартагдсан) түүх: ПАНАМА 1989 ОН

imagesМанай улсын Ерөнхий сайд агсан Анадын Амарын нэгэнтээ “Аливаа том гүрний нэгэн адил …эзлэн түрэмгийлэх бодлого явуулдаг” хэмээн хэлсэн үг байдаг.

Бид дэлхийг түүхийг зарим талаар тэр бүрчлэн сайн мэдэхгүй байх нь бий. Жишээ нь, Панам улсад 1989 онд тохиолдсон түүх байна.  АНУ-ын түрэмгийлэл энэ улсад 1989 оны 12-р сарын 20-ны өдөр эхэлсэн бөгөөд 5 өдрийн дараа байлдааны ажиллагаа дууссан юм. Эзлэх болсон албан ёсны шалтгаан нь: ардчилалыг сэргээн тогтоох ба Панамд байсан 35 мянган америкийн иргэдийг хамгаалах.

БУЛААН ЭЗЛЭЛТ ХИЙХЭД ХҮРГЭСЭН ҮЙЛ ЯВДАЛ

1.Панамын суваг бол АНУ-ын хяналтанд байдаг эдийн засаг, цэргийн онц чухал зам байлаа. 1977 онд Панамын ерөнхийлөгч  Торрихос, АНУ-ын ерөнхийлөгч Жеймс Картер хоёр олон улсын шаардлагаар гэрээнд гарын үсэг зурж, 1999 оны 12-р сарын 31-ний өдрөөс эхлэн Панамын сувгийг хянах явдлыг Панамын Засгийн газрын мэдэлд өгөх болсон билээ.
2. 1980-аад оны дунд гэхэд АНУ-ын Засгийн газар энэ гэрээнээсээ татгалзахыг санал болгон Панамд дарамт үзүүлэх болов. Харин Панамын Засгийн газар гэрээний нөхцлийг өөрчлөхөөс эрс татгалзсанаар хоёр орны хоорондын харилцаа муудаж эхэлсэн байна.3. 1988 оны хоёрдугаар сард АНУ-ын Хууль зүйн яам Панамын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч  Мануэль Норьегад хар тамхи худалдсан, өөр бусад гэмт хэргийг тохож эхлэв. Гэвч генерал өөрөө албан тушаалаасаа огцорч, Панамын сувгийн ирээдүйн эзэмшлийн тухай ярина гэвэл энэ хэргийн тухай дурсахгүй гэсэн байна. М.Норьега татгалзлаа.
4. 1988 оны 4-р сард “АНУ-ын сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангахын”  тулд Панамын сувгийг хянах АНУ-ын цэргүүдийн тоог  1300-аар нэмэгдүүлсэн байна.
5. 1989 оны 4-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Панамын эсрэг эдийн засгийн хориг тавих шийдвэр гаргажээ. Мөн оны 5-р сард дахиж 2000 цэргийн албан хаагчийг “АНУ-ын иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд” Панамд ирүүлсэн байна.

6. 1989 оны аравдугаар сард АНУ-ын дэмжлэгтэйгээр хэсэг офицерууд цэргийн эргэлт хийж, М.Норьегийг унагахыг оролдрв.  АНУ-д төгссөн офицерууд энэ бүлгийг толгойлж байлаа.  Гэвч бүтсэнгүй. АНУ Панамын Засгийн газрыг ардчиллын замаар явсангүй гэж буруутгалаа.
7. 1989 оны 11-р сард Панамын ерөнхийлөгч Ф. Родригес хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчидтэй уулзав. Ингэхдээ тэрээр “Панамын нийгэм, эдийн засгийн түвэгтэй байдал нь АНУ-ын Засгийн газрын дайсагнасан  бодлогын үр дүнд үүссэн бөгөөд Панам нь “нэг гүрний” эдийн засгаас хамааралгүй болохыг зорьж байгаа тул дэлхийн улс орнуудтай харилцаагаа өргөтгөхийг хичээж байна” хэмээн мэдээлэв. Хэвлэлийн бага хурал хийсний дараа өдөр нь буюу 1989 оны 11-р сарын 11-нд АНУ Панам дахь АНУ-ын цэргийн албан хаагчдын гэр бүлийг (7700 хүн) гаргах тухай зарлаж, гаргаж эхэлжээ.

“ЗӨВ ҮЙЛС” ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА

Эзлэн түрэмгийлэлт 1989 оны 12-р сарын 20-ны шөнийн 00 цагийн орчимд эхэлжээ. Эхлээд хорлон сүйтгэгчид ажиллаж, шөнийн 02.00 цагт АНУ-ын тактикийн нисэх хүчин Панама, Колон, Рио-Ато и Давид хотуудыг бөмбөгдөв. Эсэргүүцлийн гол төвүүдийг нэгэн зэрэг дайрав. Байлдааны ажиллагаа эхэлсэнтэй нэгэн зэрэг Панамын телевизийг дайрч эзэлсэн бөгөөд нэвтрүүлэг зогсож, цагийн дараа АНУ-ын Батлан хамгаалах яамны бэлгэ тэмдэг явуулж, Панамын иргэдээс АНУ-ын иргэд, эд хөрөнгөнд халдахгүй байхыг шаардаж эхэлсэн байна.

Түүний хамт АНУ-ийн тусгай хүчин Панамын ерөнхийлөгч Ф. Родригес болон Засгийн газрын гишүүдийг баривчлах оролдлого хийсэн боловч Ерөнхийлөгч зугтаж чаджээ. АНУ-ын 111 тээврийн онгоц  хөөрсөн бөгөөд 84 онгоц нь десант буулгаж, 27 нь Олбрук, Токумен хот, Ховард баазын буудал дээр зэвсэг техник буулгаж байлаа. 1989 оны 12-р сарын 20-ны өдрийн хугацаанд АНУ-ын шуурхай бүлэг өмнөө тавьсан зорилгоо үндсэндээ биелүүлсэн юм.

1989 оны 12-р сарын 22-ны өдөр Америкийн хурандаа Mike Snell Форт-Амадор хот дахь Мануэль Норьегийн гэрээс  50 фунт кокаин олдлоо гэж сэтгүүлчдэд мэдээлэв. Цааш нь, 1990 оны нэгдүгээр сард шинжээч нар цаасан уутанд гурил байжээ гэсэн дүгнэлт гаргасан боловч хэнд ч хэрэггүй болсон байлаа.

Эсэргүүцлийн алаг цоог голомт хэдэн өдөр байлдсан бөгөөд сүүлчийн тулалдаан 25-ны өглөө дууссан юм. Америкийн Засгийн газар тус улсад орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн явагдаж, партизаны  дайн эхлэх вий гэж эмээж байсан боловч тийм юм болоогүй юм.

Панамд анх удаа иргэний болон цэргийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэтгэл зүйд нөлөөлөх аргыг  туршиж үзжээ. Үүний тулд сэтгүүлч, зурагчдыг сонгон авч, заавар өгөөд, байлдааны ажиллагаа эхлэх үед тодорхой объектууд дээр буулгав. Мэргэжилтнүүдийн боловсруулсан сэтгэл зүйд нөлөөлөх  мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр  АНУ-ын иргэд болон дэлхий нийтэд цацлаа.  Үүнээс гадна “Сэтгэл зүйн дайн”-ы аргыг Панамын цэргүүдийг тэмцлээ зогсоох, бууж өгөхөд ашигласан юм.

Энэ түрэмгийллийн үр дүнд Панамын Засгийн газрыг унагаж, тоглоомын засгийн газар байгуулсан билээ. Шинэ ерөнхийлөгч Гильермо Эндара Америк цэргүүдтэй хамт ирж, АНУ-ын цэргийн баазад Панамын ерөнхийлөгчийн тангараг өргөсөн юм.

ОЛОН УЛСЫН ЗҮГЭЭС ҮЗҮҮЛСЭН ХАРИУ

Түрэмгийлэл эхлэсэн даруй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн 15 орон Панамд түрэмгийлсэнийг буруушаасан мэдэгдэл хийсэн билээ. Гэвч АНУ, Их Британи, Франц улс эрхээ ашиглан мэдэгдэлд хориг тавьсан юм.

Америкийн улсуудын байгууллага Панам руу хийсэн АНУ-ын дайралтыг буруушааж, Панамын нутаг дэвсгэрээс АНУ-ын цэргийг гаргахыг шаарджээ. Шийдвэр гарахад 20 улс дэмжиж, нэг улс (АНУ өөрөө) татгалзжээ. Европын Эдийн засгийн Холбоо нь АНУ-ын үйл ажиллагааг буруушааж байна гэсэн мэдэгдэл гаргаж байв.

ТҮРЭМГИЙЛЛИЙН ҮР ДҮН

Мануэль Норьега хэдэн хоног Ватиканы ЭСЯ-ны байранд орогносон бөгөөд АНУ-ын цэрэг ЭСЯ-ыг бүслэсэн байлаа. М.Норьегаг гаргахын тулд Элчин сайдын байрыг тойруулан өсгөгч залгаж, рок хөгжмийг хоногийн турш чангаар тавьж байсан бөгөөд  үүний үр дүнд нөхцөл байдал тэсвэрлэхийн аргагүй болсон юм. 1990 оны 1-р сарын 3-ний өдөр Норьега бууж өгсөн бөгөөд түүнийг Майамид авчирсан юм. Америкийн шүүх түүнд алан хядан явдлыг дэмжиж байсан гэж 40 жилийн ял оноосон юм. Түүнээс гадна Панамын шинэ Засгийн газар “Улс төрийн аллага” хийснийх нь төлөө 20 жилийн ял өгөв. Одоо хүртэл Норьега Панамын шоронд байсаар байна.

Панамын шинэ ерөнхийлөгч Гильермо Эндара Галимани Панамын сувгийг нийтийн өмч болгохын төлөө байсан экс ерөнхийлөгч Торрихосын эсрэг кампанит ажлыг нэн даруй эхлүүлжээ. Түрэмгийлэл хийснээс хойш эхний 3 сард сургуулийн сурах бичгүүдийг дахин хэвлэж, Торрихос, Норьегийн төр барьж байсан цаг үеийг “Цэргийн дарангуйлалын 21 жил” гэж нэрлэсэн юм. Урьд нь Торрихосын нэрээр нэрлэж байсан Панамын олон улсын буудал, цэнгэлдэх хүрээлэнг нэрийг нь өөрчлөв. 1990 оны 2-р сарын 10-нд Гильермо Эндара Галимани Панамын зэвсэгт хүчнийг тараах тухай зарласан байна. Ямар ч хэрэггүй гэж! Албан ёсны шалтгаан нь: “Хэрэв америкчууд биднийг хамгаалж байгаа бол өөрийн цэргийг тэжээх ямар хэрэг байна вэ?” Панамын суваг нь АНУ-ын хяналтын дор “хугацаа хамаарахгүйгээр”, үнэ төлбөргүй үлдэв.

Эх сурвалж: http://fishki.net/1878231-panama-1989-zabytaja-pravda-o-vtorzhenii-ssha.html © Fishki.net


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих