“Монгол тамга” үйлдвэрээр замын зардлаа даалгадаг СЭТГЭЛТ гэдэг өвөрмонгол хэн бэ ?
Төрийн өмчит “Монгол тамга” үйлдвэрийн газрыг АТГ-аас шалгаж байна. Бусад шалгалтаар ч ноцтой зүйлс илэрчээ. Тухайлбал Сэтгэлт гэдэг Хятадын иргэнд түүхий эдийн үнэ хэмээн анхан шатны баримт, гэрээ хэлцэлгүйгээр 15,1 сая төгрөг олгожээ. Түүгээр ч барахгүй замын зардалд нь хэмээн 1,1 сая төгрөгийг нэмж өгсөн байна. Энэ мэтээр зөвхөн гадаадын иргэд “эрхэлдэггүй” агаад үйлдвэрийнхэн ч өөрсдөө эрхэлдэг агаад дарга эхэнд нь бичигджээ. Тушаалаар захирал Д.Рэнцэнтавхайн хүүхдийн сургалтын төлбөрт 1,2 сая, нягтлан бодогч Өнөрбатын хүүхдийн сургалтын төлбөрт 1,9 сая төгрөгийг зарцуулсан байна. Мөн Дэлгэрсайхан, Жаргалсайхан нарын ажилтнуудын хувийн газарт кадастр хийлгэсэний хөлс 200 мянгыг үйлдвэрээс төлсөн гэнэ. Харин дарга нь “Олон зуун мянган малчин, тариаланчдын тамга тэмдэг, төр захиргаа хувь хувьсгалын тамгыг бид цөөн хүний хүчээр шуурхай, байж болох хамгийн хямдаар хийсээр байна” гэдэг тайлбарыг өгчөө.
НУУЦ.мн
URL: