“Гоёл 2012″ наадам “Fashion TV”-гээр цацагдана
Монголын загварын ертөнцийн тодорхойлдог “Гоёл 2012″ ирэх долоо хоногт болох гэж байгаа билээ. Тус наадам загварын долоо хоногоор эхлэх бөгөөд ирэх пүрэв гаригт Монголын 13 дахь ТОП моделийг тодруулна.
Энэ жилийн “Гоёл 2012″ бүрэн эхээр нь “Fashion TV”-гээр сар гаруй хугацаанд гаргахаар төлөвлөөд байгаа бөгөөд олон улсын түвшинд нэлээд өндөр үнэлэгддэг Азийн зургаан загвар өмсөгч манай тайзнаа алхах юм байна.
Энэ талаар тус телевизийн захирал Мишээль Адам өнгөрсөн наймдугаар сард монголд ирэхдээ ярьж тохиролцсон аж. Одоогоор шүүгчдээ зарлаагүй байна.
Учир нь энэ жилийн “Гоёл”-ын шүүгчээр гадаадаас мэргэжилтнүүдээд шүүлгэхээр ярилцаж байгаа гэнэ.
URL: