Д.Булганаас дахин байцаалт авлаа

15258290945af24de695817Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт захиалагчаар оролцсон байж болзошгүй хэмээн яллагдагчаар татаад буй. Тиймээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр ТЕГ-т дуудаж байсан. Тэгвэл өчигдөр түүнийг дахин байцаасан байна. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар удахгүй цагдан хорьж шалгана гэв.

Сануулахад, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг  Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар үйлдсэн хэмээн 20 жил хорих ял оноогоод байгаа. Харин захиалагчийн хэргийг тусгаарлан ажлын хэсэг гарган шалгаж байгаа юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих