Хэрүүлийг эмчилсэн “эм”

15257397775af0f101c3f6eЭв найрамдалгүй гэр бүл байжээ. Өдөр бүр эхнэр нөхөр хоёр маргалддаг байлаа. Жижиг сажиг зүйлээс болж хэрэлдэн, эд хогшлоо шидэлцэн, бие биенэ цохиж гэмтээх нь энгийн хэрэг. Биедээ дүүрэн сорвитой, бүтэн тавилга ч үгүй болов.

Цаашид энэ мэт байж байж болохгүй гэж бодсон эхнэр нь “сэтгэл мэдрэлийн” эмчид очжээ.

– Эмчээ, манай гэр бүл үнэхээр их хэрэлддэг. Хэрүүл маргаангүй байх арга чарга байна уу? гэж асуужээ. Эмч ялдамхан инээмсэглэж:

– Санаа зоволтгүй ээ! Манайд хэрүүлийг эмчилдэг хайхалтай эм байгаа. Бичээд өгье, түр хүлээнэ үү? гээд эмийн сан уруугаа оров. Хэсэг хугацааны дараа нэгэн шилэн савтай “усан эм” бариад гарч ирэв. Тэгээд эмэгтэйд өгөнгөө:

– Маргалдаж эхлэх гэж байгаагаа мэдрэх үедээ энэ эмнээс гурван халбага уугаарай. Гэхдээ анхааруулах зүйл байна, энэ эмийг амандаа 3 минут байлгаж байгаад залгиарай. Тэгэхгүй бол эм үр дүнгээ өгөхгүй шүү! гэжээ.

Эхнэр нь эмээ аваад гэртээ ирж эмчийн зааварласны дагуу хийв. Эмийн үр нөлөө хайхалтай байлаа. Эм ууснаас хойш тэр хоёр дахин маргалдахгүй амар тайван амьдрах болжээ.

Хэсэг хугацааны дараа эм нь дуусав. Эхнэр эмчтэй дахин уулзаж эмийн үр дүн ба эм дууссаныг хэлээд, дахиад эмнээсээ авъя гэлээ. Эмч инээмсэглэн түүнийг харсанаа:

– Та одоо энэ эмнээс авах шаардлага байхгүй. Танд өгсөн эм бол зүгээр л өнгө оруулсан ус төдийхөн зүйл шүү дээ. Харин үр дүн нь З минут тэссэнд л байгаа юм шүү дээ гэжээ !!!

“Хилэн бол хэрцгий, уур бол өршөөлгүй. Харин хэн атаархлыг тэсвэрлэн зогсож чадах вэ?”

“Хурц зантай хүн хэрүүлийг өдөөдөг бол Уурлахдаа удаан хүн хэрүүл маргааныг намжаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих