Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв
Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2007 онд баталсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухайхуулийг хэрэгжүүлэх тухай хуулийнзарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргав.
Эдгээрхуульдажилолгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөхдөө даатгуулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг зохицуулалтгүй үлдээсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д “өндөрнаслах, хөдөлмөрийнчадваралдах, хүүхэдтөрүүлэх, асрахболонхуульдзаасанбусадтохиолдолдэд, мөнгөнийтусламжавахэрхтэй;”, мөн зүйлийн 6/-д “эрүүлмэндээхамгаалуулах, эмнэлгийнтусламжавахэрхтэй….” гэсэн заалтад харшилж, олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авч чадахгүй болох, эсхүл тогтоогдвол зохих тэтгэвэр тэтгэмж бага хэмжээгээр тогтоогдох зэргээр даатгуулагчийн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхзөрчигдөхөд хүргэсэн гэх үндэслэлтэй байгаа учир Үндсэн хуулийн цэц энэхүү дүгнэлтийг гаргав.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу уг дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилахаар болов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
URL: