Топ Пүүжээ иогоор хичээллэдэг
Ихэнх хүмүүс йог гэхээр нүдээ аниад суугаад байх юм байна гэж боддог. Зарим нь хагарсан шил, галан дээр явдаг гэж төсөөлдөг. Одоо харьцангүй хүмүүс йогийг мэддэг, хийдэг болжээ. Йогийг амралт, эрч хүч сэлбэлт, цэвэрлэгээ, эмгүй эмчилгээ гэж хэлж болох юм. Спорт, тэмцээн уралдаан биш учраас бүх насны хүмүүсийн амьдралдаа хэвшүүлэх зөв дадал. Тиймээс ч манай урлаг соёлынхон иогоор их хичээллэх болж. Үүнд явсанаар биеийн жин хэвийн байж хөшингө арилдаг гэнэ билээ. Иогоор идэвхитэй хичээллэгсдийн нэг нь жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэн ажээ. Сүүлийн өдрүүдэд гадны улс орноор явж ирсэн тэр иог хийхгүй бие маш их хөшлөө хэмээн иог хийж буй зурагаа байршуулжээ.
URL: