Пакистаны Дотоод хэргийн сайдыг буудан шархдуулжээ

gbgnghПакистаны зүүн нутгийн Панжаб мужид өчигдөр орой болсон жагсаалын үеэр тус улсын Дотоод хэргийн сайд Ахсан Икбалыг буудан шархдуулжээ.

“Синьхуа” агентлаг энэ тухай мэдээллийг дамжууллаа. Тус мужийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Сайдыг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн. Түүний биеийн байдал тогтвортой байна. Амь наснаас нь холуур өнгөрлөө” гэсэн байна.

22 настай этгээд 10-12 метр зайтай газраас сайдыг буудсан бөгөөд сум сайдын баруун гарыг оносон аж. Сэжигтнийг баривчлан саатуулжээ.

Ийм хэрэг үйлдсэн этгээдийг тус улсын улс төрийн бүх намын удирдагчид эрс зэмлэн буруушаахын сацуу улс төрчид болоод энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахыг засгийн газартаа уриалсан байна.

Пакистанд ирэх долдугаар сарын 15-нд бүх нийтийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор улс төрийн намуудын гишүүд тойрогтоо ажиллаж, жагсаал цуглаан зохион байгуулах нь нэмэгдэж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих