Монгол 36 иргэний зорчиж явсан автобус Хятадын хурдны зам дээр шатжээ
БНХАУ-ын Эрээн хотоос Бээжин чиглэлд зорчиж явсан хот хоорондын автобус шатсан хэрэг гарчээ. Тус автобусанд Монголын 36 иргэн зорчиж явсан аж. Тодруулбал, Эрээн-Бээжингийн чиглэлд зорчиж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус Хөбэй мужийн Жанчхүү хотоос 30 км-ын зайд орших орон нутгийн хурдны зам дээр шатсан байна.
Тус автобусаар зорчиж явсан Монгол Улсын 36 иргэн гэмтэж бэртээгүй гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгөв. Холбогдох албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Бээжин дэх Монголын ЭСЯ-наас уг автобусаар зорчиж явсан Монгол Улсын иргэдийн хохирлыг яаралтай барагдуулахаар Хятадын талын холбогдох тээврийн компанитай холбогдон ажиллаж эхэлжээ.
Иймд Монголын ЭСЯ-наас иргэддээ хот хооронд зорчихдоо аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгсэл сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Б.Анир
URL: