ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ГАЦААГЧ ЭР БАС НЭГ ЦАХИЛГААН СТАНЦЫГ ГАЦААХААР ТЭМЦЭЖ ЯВНА

20368

Монголд бүтээн байгуулалт өрнөж, хөрөнгө оруулалт орох болохоор л заавал нэг гацаагч гарч ирдэг хар уламжлал тогтоод удлаа. Бүү хөгж бас бүү мөх гэсэн эртний хараалын биелэл өнөөдрийн Монголын нийгэмд бодитоор хэрэгжиж байна. Мөхөж сөнөхгүй гэхдээ хөгжиж торнихгүй мөнхийн хоцрогдсон бүдүүлэг нийгэмд байлгах гадна дотнынхон хамтарсан сонирхол сүүлийн үед зоригтой дуугардаг болсон. Тэр сонирхлууд эсрэг дуугарсан, эрүүл шүүмжлэл хэлсэн нэгнийг эрлийз, монгол биш хэмээн гүтгэдэг боллоо гэж бухимдах иргэд ч олон байна.

Тэдний тэргүүн эгнээний манлайлагч нь оросуудтай нийлж Эгийн голын цахилгаан станцыг гацаахад оройлон оролцсон гэж шүүмжлэгддэг Мөнхбаяр гэгч “эх оронч” тэмцэгч аж.Монголд эгийн голын усан цахилгаан станц барих нь Оросын байгаль нуурт эрсдэлтэй хэмээн Оросуудтай нийлж Монголын эрх ашгийн эсрэг тэмцэж явсан энэ хүн өнөөдөр бас нэгэн бүтээн байгуулалтыг гацаахаар хэвлэлийн хурал хийж явна. Багануурын цахилгаан станцыг концессын гэрээгээр Монгол Улсын Засгийн газар бариулахаар болоод бүтээн байгуулалт өрнөж байгаа. Монголын өнөөдрийн эрчим хүчний талтай тэнцэх хэмжээний эрчим хүчийг энэ станц үйлдвэрлэснээр бид ОХУ-аас хамаарах эрчим хүчний хамаарал арилж эрчим хүчний тусгаар тогтнолыг авчрах юм.

Харамсалтай нь гацаагч энэ эр дахин гарч ирсэн бөгөөд хятадын 30000 цэрэг станцыг барихаар ирнэ хэмээн цуурч явна. Амгалан дулааны станцыг барихад бас л ийм цуурхал явсан. Өнөөдөр тэнд нэг ч хятад цэрэг алга. Муул бол хойд талын хар овоохой гэдэг шиг “Хятадаар айлгаж” Монголын хөгжлийг гацааж байдаг хүмүүсээс одоо хариуцлага нэхэх цаг болсон байна. Өнөөдөр цуураад, гүтгээд газар авахгүй болохоор энэ эр харь гарагийнхан ирж анхааруулга өгөв гэж фэйсбүүктээ бичсэн байх юм. Эрүүл хүний хошигнол уу, эргүү тэмцэгчийн аргаа барсан элэглэл үү гэдгийг өөрөөс нь асуух л үлдэж байна


URL:

Нэр: зочин Огноо: 8 May 2018

усан цахилгаан станц гэдэг нь гадаргын усийг нөөцлөх нэг эх булаг шүү цахилгаан гаргах хоёр дугаар асуудал зарим жижиг голуудыг бага багаар боож усан сангуудтай болох хэрэгтэй ус алтнаас үнэтэй цаг тун ойрхон болж байгаа

Нэр: Anonymous Огноо: 10 May 2018

Тэгээд энэ нэг урвагчыг шалгах газар нь шалгаасай

Сэтгэгдэл бичих