Шороон шуурганы улмаас 125 хүн амиа алджээ
Энэтхэгийн хойд хэсгийн Уттар Прадеш, Ражастан мужид хүчтэй шороон шуурга шуурч, их хэмжээний хохирол учруулаад байна.
Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 125-д хүрсэн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Шороон шуурганы улмаас иргэд амиа алдахаас гадна Уттар Прадеш мужийн зарим хэсэгт аянга бууж, эрх баригчид яаралтай орон даяар цахилгаан хязгаарлажээ.
Олон барилга нурж, 10 орчим цахилгаан дамжуулж байсан шон дэлбэрсэн байна. Сүүлийн 20 жил тохиогоогүй хүчтэй шуурга Энэтхэгийг дайран өнгөрч буй гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
http://www.shuud.mn/a/496471
URL: