Өмнөд Солонгосын иргэдийн 80 орчим хувь Ким Жон Унд итгэдэг болжээ

20320

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Панмунжомд болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгосын иргэдийн үзэл бодлыг орвонгоор нь эргүүлжээ.

Саяхан Солонгосын Судалгааны Төв олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнг танилцуулахад тус улсын иргэдийн 78 хувь нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд итгэл үзүүлж байгаагаа илэрхийлсэн байна.

Дөнгөж сар, хагасын өмнө Gallup Korea байгууллагын явуулсан санал асуулгаар Өмнөдийн иргэдийн ердөө 10 хувь нь Пёньяны удирдагчид итгэж байгаа нь харагдаж байсан юм.

Тиймээс Баасан гарагийн уулзалтын найрсаг уур амьсгал, нааштай үр дүн иргэдийн үзэл бодлыг нэлээд хэмжээгээр өөрчилсөн байна.

Уулзалтын дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний рэйтинг ч огцом өсөж, 86 хувьд хүрсэн юм.

Тэр бүх цаг үеийн ерөнхийлөгч нараас тангараг өргөснөөсөө хойш нэг жилийн дараа хамгийн өндөр үзүүлэлттэй байсан Өмнөд Солонгосын удирдагч болж байна.

Одоо харин Трамп-Кимийн уулзалтын дараа Ким Жон Уны энэ үнэлгээ хэвээр хадгалагдах уу гэдэг нь чухал асуулт болж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg


URL:

Сэтгэгдэл бичих