Б.БАРСЛХАГВА: НЭГ ГАЗАРТ АЖИЛД ОРОХ ГЭСЭН БОЛОВЧ НАМАЙГ АВАХГҮЙ ГЭНЭ
Урлагийн салбарт өөрийн нэрийг өндөрт өргөж яваа “Фантастик” продакшны жүжигчин Батболдын Барслхагва ажилд гологдсон гэв үү. Тэрбээр цахим хуудсандаа нэгэн газар луу ажилд орох гэсэн боловч намайг авахгүй гэнэ хэмээн бичжээ.
Сүүлийн жилүүдэд залуу хүний эрч хүч, хийж бүтээх чин хүсэл, кино урлагийг хөгжүүлэх халуун эрмэлзэл дор нэгдсэн “Фантастик” продакшны залуус “Зүрхний хилэн” “Маш нууц” “Байтаг богд” зэрэг уран сайхны кинонуудаараа олны талархалыг хүлээгээд байгаа билээ.
Оны өмнөхөн “Зүрхний хилэн” манж амбан Фунь Жоугийн дүрд тоглосон Б.Барслхагвын кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж БСШУС-ын сайдын тушаалаар СТА цол хүртээсэн билээ. Б.Барслхагвын уг шагналыг эзнээ олсон шагнал боллоо хэмээн хүмүүс ихэд сайшаасан. Түүнийг дотны хүмүүс нь сэргэлэн, хөдөлмөрч нэгэн хэмээн магтах юм билээ.
URL: