“Оюу Толгой”-н ТУЗ-ийн гишүүд ард түмнийг төлөөлдөг үү? Ардын намын бүлэглэлүүдийг төлөөлдөг үү?

712-15251695473OT-(1)“Оюу толгой” бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 550 км зайд байрлах Өмнөговь аймгийн нутагт оршдог зэс, алтны уурхай билээ.Монгол Улсын Засгийн Газар, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед”, “Айвенхоу Майнз” ХХК-иудын хооронд Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г 2009 онд, “Оюу Толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгч талуудын хооронд “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г 2010 онд тус тус байгуулан ажиллаж байна. Ингэхдээ “Оюу Толгой” компанид Монголын төрийг төлөөлөн гурван гишүүн ажилладаг. Уг гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн Газрын харьяа “Эрдэнэс Монгол” компаний Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдан томилдог юм. Өнгөрсөн хугацаанд ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Н.Отгочулуу гэх мэт хүмүүс уг ТУЗ-д ажиллаж байв. Одоо Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлөн ажиллаж буй Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд болох Н.Багабанди, Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар нарыг  2016 оны 9 дүгээр сард буюу МАН УИХ-д олонхи болсны дараа томилсон билээ. Н.Багабанди нь МАХН (МАН)-ын Нарийн Бичгийн Дарга, УИХ-ын анхны дарга, УИХ дахь МАХН (МАН)-ын бүлгийн дарга, МАХН (МАН)-ын  Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, анхны даргаар ажиллаж байсан ба 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан нэгэн бол Б.Мөнхбаатар нь 2008-2012 онд Улаанбаатар хотын захирагчийн орлогчоор ажилласан. Үүнээс өмнө Б.Мөнхбаатар нь  МАН-ын дэргэдэх Оюутны Холбооны ЕНДарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын  орлогч дарга,БСШУЯ-ны гадаад харилцааны хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Баянзүрх дүүргийн засаг дарга бөгөөд МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч,Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар тус тус ажиллаж байсан нэгэн юм. Харин Ч.Алтаннар  нь  АНУ-ын Флоридагийн Их сургуульд туслах профессор, Их Британий Империал Коллеж Лондонд эрдэм шинжилгээний ажилтнаар, Оюу Толгой ХХК-нд бизнесийн ахлах шинжээч, Монгол Германы Ашигт Малтмал Технологийн Их Сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан залуу билээ.

Эдгээр гурван ТУЗ-ийн гишүүн МАН-ын гурван томоохон бүлэглэлтэй холбоотой байгаа нь анхаарал татдаг. Тодруулбал Н.Багабанди нь 1992-2001 он хүртэл Монголын улс төр, бизнесийн их гурвалын нэг гэгддэг байсан бөгөөд өдгөө Ерөнхий сайд асан С.Баяр, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг түүнтэй маш ойрын харилцаатай гэдэг. Харин Б.Мөнхбаатарын хувьд яах аргагүй “Хотын фракци” буюу УИХ-ын дарга М.Энхболдын тун ойрын итгэлт хүн. Ажил амьдралын дийлэнхи хугацаа нь ч Нийслэл хотод өнгөрсөн байдаг. Чинчулууны Алтаннарын хувьд УИХ-ын гишүүн, Монголын алт, барилгын салбарын томоохон группийн эзэн Ц.Гарамжавын хүргэн. Ц.Гарамжав нь МАН-д сүүлийн үест орж ирсэн уул уурхайн салбарын томчуудын нэг билээ. Ийнхүү ард түмэн, Засгийн газрыг төлөөлөх учиртай “Оюу Толгой” компаний ТУЗ-ийн гишүүд Ардын намын нэр бүхий бүлэглэлүүдийг төлөөлж буй нь маргашгүй үнэн юм. Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хоёр жил орчим болж буй тэдний ажилд Монгол төрийн тэргүүн хийгээд салбарын сайд нь муу дүн тавьсан. Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 1 сарын 10-нд хэвлэлд ярилцлага өгөхдөө: “Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд сул ажиллаж байна. Монгол улсыг төлөөлөн ажиллахдаа эрх ашгаа хамгаалах тал дээр хойрго байгаа. Иймээс солих нь зөв” хэмээж байсан юм. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар ч үүнийг дэмжиж: “Төлөөлөн удирдах зөвлөл гэдэг чанга ажиллах ёстой. ТУЗ бол ТУЗ шиг байх ёстой. Бүгдээрээ үлбэгэр байна. Засгийн газар “Рио тинто”-д 6,5+лайбор=8,4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.Миний хувийн бодлоор Оюутолгойд худалдагдсан олон хүн бий. Засгийн газрын боловсруулсан мэдээллийг тэр айлд очиж худалддаг хүмүүс ч бий. Иймээс өнөөдрийн хоолноос илүү ирээдүйн ашгаа бодох нь зүйтэй. Ерөнхийлөгчтэй саналтай нэг байна” гэсэн билээ.
Ийнхүү “Оюу Толгой”-н Монголын талын ТУЗ-ийн гишүүд ер нь ард түмнийг төлөөлж, эрх ашгийг нь хамгаалж ажиллав уу? аль эсвэл Монгол Ардын Намын тодорхой бүлэглэлүүдээ л төлөөлж, явцуу эрх ашгийг нь ханган ажиллав уу? гэдэгт хариулт өгч, Н.Багабанди, Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар нарын ажлын тайланг шаардах цаг нэгэнт болжээ. “Оюу Толгой” компаний Төлөөлөн Удирдах Зөвлөлд хөрөнгө оруулагч талыг төлөөлж, Армандо Торрес, Жеффри Тайгесен, Крэйг Киннел, Брэндан Лэйн, Г.Батсүх нар ажилладаг юм.
П.Мандах
Sonin.mn

URL:

Нэр: зочин Огноо: 2 May 2018

энэ новшнууд хорин жилийн өмнө биеээ худалдаж ард түмэн эх орон ард түмнээсээ уравсан хүмүүс бушуухан байдаг газарт нь амьдруул эх орноосоо уравсан новшнуудийг өчиг авалгүй буудаж алах ёстой энэ эх орн шаардаж байна эх орон гэдэг гурван сая хоёр зуун мянган хүн амьдардаг мянга мянган жил эцэг өвөгдөөс амь насаараа дэнчин тавьж бэлгэлсэн газар нутагт цус бий аз жаргал ч байгаа үүнийг хамгаалах ёстой тэр үнэн цагаачид үүнийг ойлгодоггүй юм

Сэтгэгдэл бичих