“ЦАЙРТ МИНЕРАЛ” ХХК-ИЙН АГУУЛАХАД АЗОТЫН ХҮЧИЛ АЛДАГДЖЭЭ
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Төмөртийн-Овоо” гэдэг газар Цайрт Минерал ХХК-ийн химийн бодис хадгалдаг агуулахад азотын хүчил алдагджээ.
Тус аймгийн Мэргэжлийн хяналт болон Цагдаагийн газрын алба хаагчид хамтарсан шалгалт хийж байх явцдаа 2.5 литрийн багтаамжтай шилэн савтай азотын хүчлийн шилэн савны ёроол нь бага зэрэг цуурсны улмаас 200 гр орчим азотын хүчил алдагдсаныг илрүүлсэн байна.
Энэ тухай мэдээллийг тавдугаар сарын 01-ний өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цайрт Минерал ХХК-ийн химийн хорт бодисоос хамгаалах бүлгийн 4 хүн, ажиллаж 4х6 метрийн агуулахад алдагдсан азотын хүчлийг саармагжуулжээ.
Азотын хүчил нь хортой, онцгой идэмхий бодисын ангилалд багтдаг бөгөөд уул уурхайн үйл ажиллагаанд өргөн хэрэглэгддэг байна.
Г.Зул
URL: