“Хас”-ын Ч.Ганхуяг теллер бүсгүйдээ сэтгэл алдарчээ

Сангийн дэд сайд, “Хас” банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуягын хайрын түүх их сонирхолтой эхэлж байжээ. Тэрээр “Хас” банкинд теллерээр ажиллаж байсан бүсгүйд сэтгэл алдарч, түүнийгээ өөрийн болгох гэж багагүй “зовсон” гэдэг. Багаасаа хэрсүү сууж, аливаа зүйлд барьц алдаж үзээгүй тэрээр сэтгэлтэй бүсгүйгийнхээ өмнө л “өвдөг шороодсон” гэдгийг ойр дотныхон нь ярьдаг юм билээ. Түүний сэтгэлийг татсан бүсгүй нь одоогийн түүний эхнэр Г.Уянга юм. Тэд “Хас” банкнаас хайр сэтгэлээ эхлүүлж, өдгөө эхнэр нөхөр бололцжээ. Ч.Ганхуяг нь анх эхнэртэйгээ танилцаж байхдаа л янз бүрийн сюрприз барьдаг байсан бөгөөд одоо хир нь тэр хэвээрээ өдөр бүр шахуу үзэсгэлэнт гэргийдээ ямар нэгэн бэлэг бэлэглэдэг гэнэ лээ.

Н.Хувьзаяа


URL:

Сэтгэгдэл бичих