Хааны сүүлийн 30 секунд гайхалтай байлаа

15247123265ae143867a4b9Дорнод бүсийн плей-оффын нэгдүгээр шатны тоглолтууд үргэлжилсээр байна. Өнөөдрийн тоглолтонд Леброн Жэймс 44 оноо (15-15 FT), 10 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалт, 8 самбар, 1 блок хийжээ. Гэхдээ түүний цаг дуусах мөчид шидсэн бөмбөг байндаа тусан Кливлэнд 98-95 харьцаагаар багаа ялалтанд хүргэсэн нь онцлох сэдэв болж байна.

Индина Пейсэрс эхний хоёр үе давмгайлж 56-49 харьцаагаар тэргүүлсэн. Харин гуравдугаар үед маш муу тоглож 17 оноо аван 32-ыг алдав. Дөрөвдүгээр үе 81-73 харьцаагаар Кливлэндийн тэргүүллээр эхэлсэн ба тоглолт дуусах эгзэгтэй мөчид 95-95 харьцаатай байсан юм. ЛеБрон айлын самбар дор бөмбөг алдаж Индина довтолсон ба ЛеБрон алдаагаа засаж блок хийн багаа аврав. Цаг дуусахад 3 секунд дутуу байхад Кливлэнд довтлон ЛеБрон алсын зайнаас шидэлт гүйцэтгэсэн нь амжилттай болж тэд цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ. Цувралын 6 дахь тоглолт Индинаполис хотноо болно.

 


URL:

Сэтгэгдэл бичих