“Айвенхоу майнз”-ын хувьцаа огцом унажээ

Сүүлийн үед тус компанийн хувьцааны ханш харьцангуй тогтвортой байсан. Гэтэл өнгөрсөн баасан гаригийн хаалтын ханш багагүй хувиар доошилсон аж.

Тодруулбал, нэгж хувьцаа нь 20.18 ам.доллар болж, 5.12 хувиар унажээ.

Харин Монголын уур уурхайн бусад хувьцаа бүгд өсөлттэй гарсан байна. Жишээ нь, “Петро Матад Лимитед” 1.27, “Интрий гоулд” 3.05, “Сентерра гоулд” 1.43 хувиар тус тус өссөн юм.

Мөн эдгээрээс хамгийн өндөр өсөлттэй нь “Хан ресурс”-ын хувьцаа 6.16 хувиар өсөж, нэгж хувьцаа нь 0.215 ам.долларт хүрсэн байна.

Харин “Айвенхоу майнз”-ын хувьцаа энэ удаа багагүй хувиар унахад ямар хүчин зүйл нөлөөлсөн нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих