Нийгэмд стресс их байгаа учраас хүний санаанд оромгүй хэргүүд гарч байна
Монгол Улсын нийт хүн амын гурван хувь нь буюу 60 гаруй мянган хүн сэтгэцийн эмгэгтэй гэсэн судалгаа бий гэнэ. Хүний уураг тархины нэгдсэн үйл ажиллагаа гэмтсэн тохиолдолд сэтгэцийн эмгэгтэй болдог аж. Түүнчлэн сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс нийт хүн амын 46 хувийг эзэлдэг аж. Өөрөөр хэлбэл, архи ууж, тамхи татаж тайвширдаг, үргэлж айж түгшдэг, нойр муутай байдал, сэтгэл зүйн ямар нэгэн бухимдлаас болж сэтгэлээр унадаг хүмүүс энэ хэсэгт хамаарч байгаа юм.
Дээрх судалгаанаас харахад Монголд хоёр хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байдаг ажээ. Энэ аймаар юм шүү. Учир нь эдгээр хүмүүс ямар нэгэн байдлаар цочролд орсон үедээ өөрийгөө барьж чаддаггүй байна. Тиймээс үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах зүйл.
Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны 49 дүгээр байранд хоёр хүн гадны нөлөөтэй амиа алдсан хэрэг өнгөрсөн сард гарсан. Хэргийн газар Нийслэлийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс томилогдсон ажлын хэсэг үзлэг хийхэд ээж, хүү хоёр амиа алдсаныг илрүүлсэн.
Цагдаагийнхан өндөр настан Б-г цээж хэвлийн тус газраа хутганы 10 гаруй, хоолойдоо нэг шархтай, харин түүний хүү нь хэвлийдээ болон хоолойдоо хутганы бус бүр нэг шархтай байсныг тогтоосон. Талийгаачдын ах, дүү нар цагдаагийн газар мэдэгдсэн байдаг бөгөөд тэд талийгаачидтай холбоо барих гэтэл утсаа авахгүй, гэрээс нь хүн гэрч мэдэгдэхгүй болохоор нь сэжиглэж дууддага өгсөн байгаа. Хэрэв ах, дүү нь дууддага өгөөгүй бол талийгаачид тэндээ хэр удах байсныг хэн мэддээ. Төсөөлөхөд эвгүй байгаа биз. Үүнээс илүү түгшүүртэй зүйл бол энэ хэргийг хүү нь үйлдсэн байх магадлалтай гэх таамгийг Улсын мөрдөн байцаах газраас гаргаад байгаа. Хэрэв энэ батлагдвал талийгаач хүү ээжийгээ тийм олон хутгалж байхдаа юу бодож байсан бол. Дараа нь өөрийнхөө амийг хөнөөсөн нь эрүүл хүн хийх алхам мән үү. Энэ хүн лав дээрх сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн нэг ньбайсанбайх. Гэтэлталийгаачийг гаднаас нь харахад боловсролтой, аятайхан залуу байсан гэж байгаа. ШУТИС-д багшилдаг байсан гээд бодохоор ямар хүн байсан нь тодорхой.
Гэтэл ийм гэмт хэрэг үйлдсэн гэхэд хэний санаанд багтах билээ. Энэ төрлийн гэмт хэрэг өнөөдөр бараг л өдөр болгон гарч байна. Төрсөн хүүхдээ орцонд хаясан байжээ. Ээж, аавтайгаа ам мурийсан төдийхөнд 21 настай охин долоон давхраас үсэрч амиа хорложээ гэх мэтээр аль муу муухай гэх хэрэг үйлдэгдэх болжээ. Тэр бүү хэл өнгөрсөн сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 17-ны хорооны иргэн 40 настай Б нь 17 настай төрсөн охиноо хүчинддэг байсан нь тогтоосон. Үүнээс муухай хэрэг гэж юу байх билээ. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг, Санкт-Петрбург төвийн ойролцоох ТҮЦ шатаж, худалдагч эмэгтэй амиа алдсан хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд гарсан. Худалдагч эмэгтэйг угаартаж, галд амиа алдсан гэх таамаг байсан ч шүүх эмнэлгийн задлан шинжилгээ, шинжээчийн үзлэгээр талийгаач гадны нөлөөтэй нас барсан, галыг санаатай тавьсан болохыг тогтоожээ.
Уг хэргийг хохирогч эмэгтэйн найз болох 31 настай Д гэгч эмэгтэй үйлдсэн байна. Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “40 мянган төгрөгөө авахаар очтол 20 мянган төгрөг өгснөөс маргалдаж, ороолтоор нь боосон” гэдгээ хүлээжээ. Бидний нийгэм маш стресстэй байгаа нь гэмт хэргийн үйлдлээр илэрч байгаа нь харамсалтай. Тэгээд стресс нь сэтгэл мэдрэлийн өвчтэй болгож байгаа нь бүр ч аймаар. 20 мянган төгрөгийн төлөө найзыгаа хөнөөнө гэсэн чинь юу гэсэн үг вэ. Ийм гэмт хэргийг эмэгтэй хүн үйлдсэн гэхээр итгэхэд бэрх. Бид ийм аймшигтай нийгэмд амьдарч байна. Гэтэл эдгээр хүмүүсээс бид гэр бүлээ хамгаалах ямар ч боломж байхгүй гэхэд болно. Жишээ нь хэдэн жилийн өмнө АНУ-ын иргэн Хөвсгөл аймагт байх үедээ нутгийн иргэнийг буудсан хэрэг гарч байсан. Америк эр “Миний майхан руу хохирогч зөвшөөрөлгүй орж ирсэн. Тиймээс би буудсан” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл нөгөө будуулсан хохирогч сониуч зантай нэгэн байж таараад, америк эрийн аяны майхныг сонирхож яваад буудуулчихсан хэрэг. Манай хуулиар бол тухайн америк залууд хүн алсан хэргээр ял тулгах бүрэн бололцоотой харагдаж байгаа юм.
Гэтэл Америкид арай өөр байдаг бололтой. Тэнд тухайн хүний гэр орон гэдэг бол маш нарийн нандин зүйл байдаг аж. Тодруулж хэлбэл, манай улсад УИХ-ын гишүүдийг гэр нь тусгай хамгаалалтай байдаг шиг л юм уу даа. Гаднаас гэнэт хүн ороод ирвэл өмнөөс галт зэвсэг гаргах нь хаашаа юм. Гэхдээ бид өөрсдийгөө хамгаалах эрх зүйн орчинтой болох хэрэгтэй. Түүнээс эрүүл хүний санаанд багтамгүй аймшигт хэргүүд эргэн тойронд гарч байхад яаж түгшүүргүй амьдрах юм.
Д.Сүхбаатар
mongoliin medee
URL: