С.БАЯРЫГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

bayarshalgah

Өнөөдөр бол Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн төрсөн өдөр юм.

1998-10-02-ны үе бол Эрдэнэт үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэгийг огцруулаад 40-өөд хонож байсан цаг.

Мөн Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн ЗГ-г огцрон үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан үе юм

Тэр үед МоАХ эвсэл дотроосоо Шинэ Ерөнхий сайдыг тодруулахыг хичээн Да.Ганболдыг 7 удаа нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч Н.Багабанди 7 удаа буцаасан байсан юм.

ЕТГ-ын дарга С.Баяр Е-сайдад нэр дэвшиж байгаа хүнд Ш.Отгонбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн даргаар буцаан тавих болзлыг тавьдаг байсан гэдэг нь одоо нэгэнт нууц биш болжээ.

МоАХ эвслийнхэн дотроо ярьж байгаад С.Зоригийн нэрийг Е-сайдад дэвшүүлэх гэж байгаа сургаар С.Баяр С.Зоригтой очиж уулзан Эрдэнэтийн талаар барих байр суурийг нь лавлан тодруулж байсан ч гэдэг.

С.Зориг тэр үед нь МоАХ эвслийн барьж байсан хатуу байр суурийг үргэлжлүүлэнэ гэдэг байжээ.

Тэдний тавьсан болзлыг хүлээж авдаггүй, нийгэм олон нийтийн дунд асар их нэр хүндтэй, УИХ-ын МоАХ эвслийн ба МАН-ын гишүүдийн аль алинаас нь санал авч дэмжигдэж чадахаар байсан С.Зоригийн амь насыг хөнөөх аргаар л Е-сайд болох замд нь саад хийсэн гэдэг нь одоо тодорхой болж байна.

Мөн С.Зориг алагдсны дараа Монголын шүүх дээр асуудалтай байсан Ш.Отгонбилэг хилд давж АНУ-д очсон байдаг.

Хэдэн сарын дараа Н.Багабанди Европруу айлчлал хийхэд нь Ш.Отгонбилэг Чех улсад тосч очиж уулзаж байжээ.

Үүний дараахан Отгонбилэгийн өмгөөлөгч байсан Алтанхуягийг Н.Багабанди Ерөнхий прокурор болгосон ба тэр үед Ш.Отгонбилэг нь АНУ-гаас Монголд буцаж ирж байжээ.

Тэр хугацаанд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлыг Д.Мөрөн ЦЕГ- дээр татан авч саатуулж байсан бололтой.

Нэгэнт Алтанхуяг Е-прокурор болсон тул С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажил нь Е-прокуроор дамжин Ш.Отгонбилэгийн хяналтанд орж байгаа тул тэр юунаас айх билээ.

Одоо С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илэрч байгаа нь 2011-онд Е-прокуророос Алтанхуягийг зайлуулан мөрдөн шалгах ажил хуулийн дагуу явагдсны үр дүн бололтой юм.

Энэ Содномдаржаа, Чимэгээ, Амгаланбаатар нар С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөсөн гэх бөгөөд логикоор бодоход Захиалагч, зуучлагч нь Ш.Отгонбилэгийн ойрын хүн байж мэднэ.

Отгонбилэг нь өөрөө С.Баяр, Н.Багабанди нартай холбогдон улс төрийг хутган үймүүлдэг гол хүн нь байжээ.

Е-Прокурор асан Алтанхуяг нь Н.Багабанди, С.Баяр Ш.Отгонбилэг нарын холбоог гэрчлэх гол сэжүүр нь ч байж мэднэ.

Нэмж хэлэхэд 2008-07-01-нд хүн буудах тушаалыг хэн өгсөн нь одоо болтол тодорхойгүй байдаг.

Тэр үед ерөнхий сайд С.Баяраас өөр буудах тушаал өгөх эрх мэдэлтэй хүн байсангүй.

Тиймээс С.Баярыг барьж хорьсных сайн шалгаж, бодит байдлыг тодруулах нь зөв буй заа.

Bayanaa Tatar‎ 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих