МАНАН-гийн нэг эзнийг барьж хорьсон. Одоо дахиад нэг эзэн байгаа ш дээ!

5cbad606c6f68f15dbb593684fb49cb7МАНАН Ц.Элбэгдорж, С.Баяр гэсэн хоёр баганатай

Монголын улстөрд үүссэн МАНАН 2009 оны үеэс эхлэлтэй. Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд, Оюутолгойн гэрээг батлах гээд улстөрийн нөхцөл байдал ид буцалж байсан юм.

Оюутолгойг гаднынхантай 49-51 хувиар хуваана гэдэг байр суурин дээр хатуу зогсч байсан Н.Энхбаярыг МАНАН авч хаяжээ. Энэ үед Н.Энхбаяр Монголын улстөрийн ХААН нь байсан, түүнийг авч хаях тийм ч амаргүй даваа. Гэвч МАНАН үнэхээр сайн ажиллаж, дахиад нэг удаа сонгогдох боломжтой байсан Н.Энхбаярт дотор, гаднаас нь зэрэгт цохилт өгөн унагав.

Дотроос нь С.Баяр, гаднаас нь Ц.Элбэгдорж Н.Энхбаярт цохилт өгч буулгаж авсныхаа дараа тэр хоёр МАНАН-г үүсгэв. Эх сурвалжийн таамгаар С.Баяр, Ц.Элбэгдорж нар Хөвсгөлд нууц уулзалт хийн Н.Энхбаярыг дарахаар тохиролцсон гэнэ.

С.Баяр хэдийнээс Н.Энхбаярт дургүй болсныг яг таг мэдэхгүй ч намын даргаар С.Баяр томилогдох боломжтой байхад М.Энхболд болсноос эхлэлтэй гэж харагддаг.

Ямартай ч, С.Баяр Ц.Элбэгдоржтой хуйвалдсаныхаа дараа Н.Энхбаярын сонгуулийн штабыг удирдахаар болсон.

Ингээд улиран сонгогдох магадлалтай Н.Энхбаярын эсрэг ажиллаад эхэлсэн. Эцэст нь Н.Энхбаяр Ц.Элбэгдоржид ялагдсан. Ялагдах ялагдахдаа өөрийнх нь хамгийн их итгэж байсан С.Баярын эсрэг талд ажилласан нөлөөгөөр шүү дээ.

Сэхээ орж амжаагүй байхад нь Н.Энхбаярыг намаасаа зайлуулах ажлыг С.Баяр хийж, хууль шүүхийн хаалга татуулах ажлыг Ц.Элбэгдорж хийв. МАНАН ингэж ажилласан юм. Азаар тухайн үед Н.Энхбаяр нэр нөлөөтэй, түүний талд өндөр албан тушаалын хүмүүс байсан учраас хөл дээрээ боссон.

Улмаар намынхаа хуучин нэр буюу МАХН-ыг сэргээх гэхэд МАН-ынхан эсэргүүцэж байсан ч Ц.Элбэгдорж өгүүлсэн. “Угийн овжин толгой” Ц.Элбэгдорж МАХН нэрийг өгчихвөл нэг угшилтай хоёр намыг хооронд нь алалцуулж АН дээшээ гарах юм байна, мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар санал хувааж улиран сонгогдох боломжтой гэдгийг урьдаас тооцоолжээ.

Энэ дагуу ч бүх зүйл болсон. Н.Энхбаярыг хууль шүүхийн арга ашиглан, өршөөлд хамруулна гэх зэргээр нааш цааш явуулж ёстой нөгөө “шилний цаанаас чихэр долоолгож” байгаад Н.Удвалийг МАХН-аас нэр дэвшүүлсэн. Товчхондоо Н.Удвалийг зүгээр л санал хуваах, тэр дундаа Дархан аварга Б.Бат-Эрдэнийн саналаас хасуулах зорилгоор Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд оруулж ирсэн юм.

Ц.Элбэгдорж Дархан аваргатай хоёулхнаа “хав үзвэл” өвдөг шороодчих гээд байсан. Үнэхээр ч сонгуулийн саналыг харахад Ц.Элбэгдорж Б.Бат-Эрдэнээс хэдхэн хувийн санал илүү авсан байдаг. Н.Удвал санал хувааж орж ирээд энэ шүү дээ. Түүнээс биш хоёулхнаа үзвэл ялагдах байсан нь тодорхой байв.

2009 онд өрсөлдөгчөө дотроос нь хэмлэх буюу өөрийнх нь хүнээр бариулах “хужаа арга” хэрэглэсэн Ц.Элбэгдорж 2013 онд үүнээс илүү санаа гаргасан гэх гээд байна л даа.

Ингэж л 2009 онд Ц.Элбэгдорж, С.Баяр нарын тэргүүлсэн МАНАН бүлэглэл Монгол төрийн толгойд гарч ирснийхээ дараа Оюутолгойг Н.Энхбаярын байр суурьнаас маш доогуур буюу 34-66-ийн харьцаагаар гаднынханд өгсөн байдаг.

49 хувийг гаднынханд өгнө гэж байсан ч ингэж 66 хувийг гаднынханд өгч үүний дүнд нь С.Баярцогт тэргүүтэнгүүдийн нууц данснаас 10 сая ам.доллар гарч ирсэн. С.Баярцогтоос илэрсэн 10 сая ам.доллар бол ердөө л бидэнд өнгөц харагдаж буй “мөсөн уулын орой” юм. Их бие буюу уул бүхлээрээ гарч ирээгүй байна, гарч ирвэл асар их мөнгө яригдана гэгддэг.

“Амташсан хэрээ 13 дахина” гэгчээр Ц.Элбэгдорж ахин “маш том ажил” хийсэн бөгөөд үүнийгээ албан тушаалаа хүлээлгэн өгөхийн өмнөхөн хийсэн гэх. Тодруулбал, үүнийг нь Оюутолгойн Дубайд хийсэн гэрээ, Эрдэнэтийн 49 хувь гэх нь бий. Хэн мэдлээ, улстөрийн хүрээнд л тэгж ярих юм билээ. Хэрвээ үүний ард Ц.Элбэгдорж байгаа бол тэр дан ганц мөнгөнөөс болоогүй, хамтрагч С.Баярын дээр гарах гэснээс л болсон болов уу.

Тэртээ тэргүй хангалттай хөрөнгөтэй мань хүн юунд шуналтана гэж. Зүгээр л С.Баярын дээр гарч, АНУ-д 7-гоос олон хаустай болох гэсэн хүсэлд хөтлөгдсөн байх. Түүнээс биш Ц.Элбэгдоржийг шуналтай хүн гэж олон нийт хардаггүй. Ер нь түүнд 1990-ээд оны Ардчилсан хувьсгалын үеэр суусан байж магадгүй “бүхний дээр гарах гэсэн нэг тийм хүсэл” байгаад байдаг юм. Тэр хүслээсээ болоод л Монголын ард түмнээс Оюутолгойн ашгийг Дубайн гэрээгээр “хулгайлж”, Эрдэнэтийн 49 хувийг “утсан хүүхэлдэй”-гээрээ дамжуулан хувьд өгүүлсэн байх.

Эцэст нь, энэ Элбэгдорж чинь яг юу болчихов оо. Олон өргөмөл хүүхдийн эцэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шударга бусын хонгилын эзэн, МАНАН-гийн толгойлогч ……, цаашлаад эх орон, ард түмнээсээ УРВАГЧ болчихов уу?

Caaknews.mn


URL:

Tags:

Нэр: иргэн Огноо: 25 April 2018

Оюу толгой АМ-ын тухай хуулиар стратегийн орд. АМ-ын тухай хуулинд 34% гээд биччихсэн байгаа. Тэгэхээр Энхбаяр уг нь хуулийн энэ заалтыг өөрчлөх хууль санаачлан УИХ-д гаргасан бол мөрөөдлөө биелүүлэх л байжээ. Шууд ингэж ярих хууль эрх зүйн үндэслэлгүй мухар шаардлага болжлдээ. Мөн ЭНхбаяр үнэхээр улс орныхоо хувь заяаг боддог хүн байсан бол ядахнаа Батэрдэнэ аврагыг дэмжээд Удвалыг татах л байсан шүү дээ. Ингээд бодохоор улс төр нэртэй хэдэн хүний хоорондох хэрүүл өш хонзонд монголын ирээдүй улам л бүдгэрсээр…

Нэр: зочин Огноо: 1 May 2018

Элбэгдоржийг 1-2 хоног саатуулж мэдүүлэг авбал яасан юм. Улсын чухал асуудал тул түр саатуулаад асууж лавлаж мэдээлэл авч болно ш дээ Цагдаа, АТГ, Тагнуулын газар. Яагаад болохгүй билээ. Бүр шийтгэнэ гэж байгаа биш, зөвхөн юм тодруулж асууя гэж хэлээд 2 -3 хоног байлга л даа. Тэр ойрын жилүүдэд хэт тансаг юм идсээр байгаад жирийн хоолны амтыг мэдрэхээ больсон байх. Жирийн хүний хоол чинь л жинхэнэ ориг, амттай, элдэв хортой химийн юм ороогүй юм байдаг юм. Идвэл бие нь сайжирна. Элбэгдорж нуруу энэ тэр гэж мэс засал хийлгэлээ гээд хэвлэлд гараад байл уу яалаа, 2-3 хоног ийм ориг хоол идвэл бие нь сайжирна.

Нэр: аварсэд Огноо: 2 May 2018

МАНАЙ УЛСАД НҮҮРЛЭЭД БАЙГАА АЙМШИГТАЙ ХҮН ХЭЛМЭГДҮҮЛДЭГ, ХҮНИЙ ХӨРӨНГӨ ДЭЭРЭМДДЭГ БҮЛЭГЛЭЛ БАЙГААГ АТГ, ЕРӨНХИЙЛӨГЧ АНХААР АЖИЛЛААСАЙ ДАА ЖИШЭЭ НЬ: 49- ИЙН БҮЛЭГЛЭЛ ЭНЭ БҮЛЭГЛЭЛ ЭРДЭНЭД ҮЙЛДВЭРИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ АВАХААР НИЛЭЭД ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. ЯЛАНГУЯА М. ЭНХБОЛД, ЭЛБЭГДОРЖ, БАДАМЖУНАЙ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ, ХУДАЛДАА ХӨГЖИЛ БАНКНЫХАН. ХЭНИЙГ Ч ХЭЛМЭГДҮҮЛЖ ДЭЭРЭМ ХИЙХЭД БЭЛЭН БАЙХ ШИГ БАЙНА

Сэтгэгдэл бичих