Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл эрхтэндээ хар тамхи нуусан байжээ
БНХАУ-аас энэ сарын 18-19-нд шилжих шөнө орж ирсэн дөрвөн хүнийг ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрынхан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт саатуулан шалгаж, их хэмжээний “мөс” гэгддэг хар тамхийг биедээ нуусан байсныг тогтоожээ. Тодруулбал УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл эм бэлгийн эрхтэндээ уг мансууруулах бодисыг нуусан байсан гэнэ. Үүнээс өмнө буюу 2014 онд түүний хар тамхи худалдаж авдаг хүнийг нь тогтоохоор ажиллаж байхдаа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй харилцаатай болохыг гар утасных нь хандалтаар цагдаагийнхан баталсан бөгөөд Г.Сарангэрэл ч “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Би Х.Тэмүүжинг сайн ах гэж боддог байсан. Ажил дээр нь хүртэл очиж байсан” хэмээн ярьсан билээ.
Sonin.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
уужуухан алтай хүүхэн байна даа
aimaar hyyhen bn daa