Хятадад торгуулийн өвөрмөц арга хэрэглэж байна

15244498635add4247b817eХятадад өдгөө замын хөдөлгөөний бага зэргийн зөрчил гаргасан жолооч торгууль төлөлгүй, олон нийтийн сүлжээгээр дамжуулан гэмээ наминчлах боломжтой боллоо хэмээн South China Morning Post мэдээллээ.
Дээрх шинэ арга хэмжээг нэвтрүүлснээс хойш Сычуань мужийн цагдаагийн газарт арван ийм тохиолдол бүртгэгдээд байна. Дүрэм зөрчсөн жолооч нар гэмээ наминчлахын сацуу дор хаяж 20 найзаас like авснаар тэдний сэтгэлийг хөндөж, өршөөл хүртэх эрхтэй болсныг харуулах ажээ.

Сычуаны эрх баригчид цаашид энэхүү өвөрмөц аргаа амьдралд улам түгээн дэлгэрүүлэх төлөвлөгөөтэй байна. Дачжоу хотын цагдаагийн офицерын хэлснээр, ухамсаргүй явган зорчигч нар ч ийм аргаар шийтгэл хүлээх аж. Бага зэргийн зөрчил гаргасан үед анхааруулаад явуулах нь иргэдэд хүчтэй нөлөө үзүүлж чаддаггүй бол нээлттэй эх сурвалжид нийтлэх, өөрөөр нь буруугаа хүлээсэн пост бичүүлэх зэрэг арга хэмжээний ачаар бусад нь ч аюулгүй байдалдаа анхаарал хандуулж эхэлнэ хэмээн дээрх офицер сэтгүүлчдэд мэдээлжээ


URL:

Сэтгэгдэл бичих