ЦЭЦЭЭ ГҮН РҮҮ ГАРЧ ЯВААД ТӨӨРЧЭЭ
Нийслэлийнхэн амралтын өдрүүдэд Богд хан уулын Цэцээ гүн рүү аялах нь нэмэгдсэн. Аялагчид олшрохын хэрээр ууланд төөрлөө гэсэн дуудлага ч цөөнгүй иржээ.
Тухайлбал, өнгөрсөн бямба гарагт Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн Б /55 настай эрэгтэй/ “Богд хаан” ууланд “Манзушир” хийдийн амнаас “Цэцээ-Гүн” оргил руу алхалт хийж яваад төөрсөн тухай дуудлага онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Энэ тухай дуудлагыг 11:20 цагт хүлээн авч Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 12 алба хаагч, нэг автомашинтай 11:50 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар төөрсөн иргэнийг мөн өдрийн 13:54 цагт “Манзушир” хийдээс зүүн урд зүгт 3 км-т “Гурван сэрвүү”-ний зүүн талаас эсэн мэнд олсон байна.
URL: