ГОВЬ НУТГИЙН ГАЙХАМШГИЙГ ХАРУУЛСАН ТҮҮХЭН КИНОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙВ
Салхи исгэрч уулс хүнгэнээд, гол ус хариглан гогцоорч навч нахиа сэрчигнэн уянгалахыг бас жавартай шөнө тэнгэрийн одод жингэнэлдэхийг, Гангын халуунд нарны алтан илтэс газарт шаргин буухыг зүрх сэтгэлээрээ мэдрэн баясахын тулд чи амьд байх ёстой…
UBS телевизийн бүтээл ГОВИЙН ДОМОГ хэмээх говь нутгийн түүхэн домогт киног бүтээхэд Өмнөговь аймаг, Говийн оюу хөгжлийг дэмжих сан нийт 230 сая төгрөгөөр санхүүжүүлэн дэмжиж ажиллав. Бүхэлдээ говь нутгийн сайхныг магтсан кино бөгөөд 2 жил гаруйн хугацаанд 500 гаруй хүний хүч хөдөлмөр, оюун санааг уудлан байж бүтсэн гайхамшигт бүтээл нь манай аймгийн аялал жуулчлалын салбарт томоохон дэвшил авч ирнэ гэдэгт тэд эргэлзээгүй итгэж байна.
URL: