“Харанга”-ын Лхагваа аавыгаа эргэж сэтгэлийг нь хөдөлгөжээ

Монголын рок хамтлагуудаас төдийгүй хамгийн удаан оршин тогтнож байгаа хамтлагийн тоонд зүй ёсоор орох болсон “Харанга” хамтлагийнхан “Амьдрал” нэртэй тоглолтоо хийгээд удаагүй байна. 20-н жилийн турш тасралтгүй уран бүтээл туурвиж яваа хамтлагийнхан хоёр ч гавьяаттай болоод авсан.

Тэгсэн хамтлагийн уран бүтээлч Ц.Энхманлай “бид нар гавьяатаар баян” хамтлаг. “Өвгөн болтлоо хамтдаа тоглоно” хэмээн гавьяатаар энгэрээ цоолуулсныхаа дараахан баярласан даа ам алдсан удаатай. Харин тус хамтлагийн дуучин Лхагвааг Улс тунхагласны баяраар “энгэрээ цоолно” хэмээн үзэгчид ханцуй дотроо залбирч байсан бүтэлгүйтэв.

Алдаж онож явсан уран бүтээлчийн хувьд авьяас чадлаараа рок поптоо “ зангарагтай” дуучин хэмээн хүндлэгддэг уран бүтээлч. Түүнчлэн дуучин Лхагваа хожуу учирсан ч дурлалын эзэн бүсгүйдээ халамжтайг нь магтан шүлэг хүртэл нууцхан бичиж хэзээ нэгэн өдөр уран бүтээл болгоно доо хэмээн хэлж суудаг болсон гэнэ.

Тэгтэл саяхан алдарт дуучны маань төрсөн аав Хатанбаатар гуайн бие чилээрхэж ойр дотныхноо сандаргасан юм байна. Ямартай ч айлын том хүүгийн хувьд дуучин Лхагваа 2 дүүгээ дагуулаад бие нь чилээрхсэн эцгээ эмнэлэгт эргэн сэтгэлийг нь ганц сайн хөдөлгөсөн гэнэ лээ. Хааяа гудамжинд таарахаараа мэндийн төдий өнгөрдөг байсан уран бүтээлч хөвгүүд нь Хатанбаатар гуай дээр сүр бараатай эргэсэнд ойр хавийн хүмүүсийн сэтгэл ихэд хөдөлгөсөн гэнэ лээ.


URL:

Сэтгэгдэл бичих