ЛИВЕРПҮҮЛ хэнээс ч айхгүй, ЯАГААД ??
Манчестер Ситиг 5:1- ээр ялж, бүтэн 10 жилийн дараа шигшээ дөрөвт шалгарсан Ливерпүүлийг Реал Мадридын ард зогсох хоёр дахь хүчтэй багаар нэрлэх болов. Барса хасагдсан учир Реал Мадрид дараалан 3 түрүүлэх боломж нээгдлээ гэж үзэх үндэслэл нээгдсэн байна.
Харин Ливерпүүлд шаанс бий. Гэхдээ нэг л тоглолтоор. Харин хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Реал Мадридыг ялах шаанс Ливерпүүлд бараг үгүй. Тиймээс Ливерпүүлийн хувьд Реал Мадридыг тойрч сугалж чадвал аваргын цом өргөх боломж нээгдэнэ гэж судлаачид дүгнэх болов. Юрген Клопп, түүний багийн хагас хамгаалагч Лаурен ч энэхүү хүслээ нуухгүй байна. Байер Мюнхен, Ромагийн аль нэгтэй учирсан сугалаа Ливерпүүл хүсэн залбирч сууна.
Ливерпүүл финалд шалгарах есөн шид нь бүрдсэн. Тэд Аваргуудын Лигт энэ улиралд нэг ч хожигдоогүйгээс гадна, хамгийн олон гоол оруулсан. Энэ бол Ливерпүүлийн довтолгоо хичнээн хүчирхэг, аймшигтайг илтгэх үзүүлэлт. Тиймээс фанатууд Реал Мадрид- Ливерпүүлийн тулааныг Киев хотод үзэхийг хүсэхээс аргагүй.
Эх сурвалж: Sportlife
URL: