Сэрэмжлүүлэг: Хорих 413-р ангиас хүн амины хэргээр ял эдэлж байсан хүмүүжигч оргожээ

19785

Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах 413-р хорих ангид хүн амины хэргээр ял эдэлж байсан хүмүүжигч З энэ сарын 8-ны өдөр оргон зугтаасан байна. Хүмүүжигч З нь 43 настай эрэгтэй, оргох үедээ уг хорих ангид гадуур ажил хийдэг буюу гахай малладаг байсан аж. Уг этгээдийн содон шинж тэмдэг нь мурий хамартай, зууван бор царайтай, хоёр хөмсөгний дунд сорвитой, үүдэн шүдгүй, давхраагүй бор нүдтэй аж. Тиймээс түүнийг харсан үзсэн хүн байвал цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдээлэл өгч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих